Төсвийн хүрээний мэдэгдэл ба төсөөлөл

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-11-17 11:36:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан (2020-11-13)-аар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан юм.  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан “Бүх нийтийн бэлэн байдал”-д орон даяар шилжсэнтэй холбогдуулан цахимаар хуралдаж, гишүүд гэрээсээ болон байгаа газраасаа оролцож дээрх хуулийн төслийг баталлаа. Чуулганд хэлэлцэх асуудал танилцуулсны дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д. Ганбат, төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах хуулийн төслийг орон даяар “Бүх нийтийн бэлэн байдал” зарласантай холбогдуулан хялдаршуулсан дэгээр хэлэлцэж батлах санал гаргасан юм. Мөн хуралдаан даргалагч гишүүн М. Оюунчимэг ийм санал албан бичгээр гаргасан болохыг танилцуулсан байна. Нэр бүхий гишүүдийн гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад  хуралдаанд оролцсон 65 гишүүний 46 нь буюу 70.8 хувь нь дэмжсэн юм.


УИХ төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ удаа хялбаршуулсан дэгээр хэлэлцэж баталлаа. Хялбаршуулсан дэг гэдэг нь гишүүд асуулт асууж, хариулт авдаг. Харин үг хэлэхгүйгээр хэлэлцэж шийдвэр гаргахыг хэлдэг юм байна. Төсвийн байнгын хорооны дарга Б. Жавхлан нэгдсэн хуралдаанд, тус хуулийн төслийг  байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт хэрхэн бэлтгэж, хэлэлцсэн талаарх танилцуулгыг хийлээ.


Эдийн засгийн үндсэн үзүүлэлтэд тусгагдсан Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2021 онд 42.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 8.4 хувь болж, 0.1 хувиар нэмэгдэхээр, Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ 2021 онд 26.5 тэрбум төгрөгөөр буурч, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 3.2 хувь болж, 0.1 хувиар буурахаар байгаа ажээ.


Улсын хэмжээнд 2021 онд хүүхдэд сар бүр олгох 100 мянган төгрөгөөс гадна халамжийн 68 төрлийн үйлчилгээнд 560 тэрбум төгрөг зарцуулахаар  төсөлд тусгажээ. Төсөлд тусгасан дээрх мөнгөн дүнг 26 тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой гэж байнгын хороо үзжээ. Гэхдээ ямар нэг төрлийн халамжийг хасахгүй. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн протез, ортезийн зардал хасах тухай ойлголт байхгүй. Харин нийт 68 төрлийн халамжийн үйлчилгээний давхардлыг арилгаж гаргах хэмнэлт юм байна. Мөн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдаж орж ирсэн зарим нэг хөрөнгө оруулалтыг дараагийн онд шилжүүлсэн явдал гарлаа. Тухайлбал, Дундговь, Говьсүмбэр аймгуудын төсөвт зарим суманд баригдах барилга обьектэд 52 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагджээ. Тэгвэл эдгээр хөрөнгө оруулалтын 50 хувь буюу 27 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт 2022 он руу шилжсэн байх жишээтэй. Төсвийн хүрээнд орсон хөрөнгө оруулалтаас ямар нэг хасагдсан зүйл гарсангүй. Харин хөрөнгө мөнгөний хүрэлцээнээс болоод хойшилж дараа он руугаа шилжсэн тохиолдол хэд хэд гарлаа.


Монгол Улсын эдийн засгийг 2021-2023 онд урт хугацааны өсөлтийн төвшинд буюу 6 хувьд хүргэхийг зорьжээ. Энэ онуудад хэргжүүлэхээр төлөвлөсөн ажлууд:


1. Газрын тос боловсруулах үйлдвэр дэд бүтцийг ашиглалтад оруулах:

2. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дуусгах:

3. Эдийн засаг тэлэхэд шаардлагатай эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлж, цахилгаан станц Эрдэнэбүрэнгийн 90 МBm-ын усан цахилгаан станц, Том чадлын 100 МВm-ын цэнэг хураагуур, 3 дугаар дулааны цахилгаан станцын өргөтгөл, Чойбалсангийн ДЦС-ын өргөтөгөл 50 MBm-ын:

4. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх хүрээнд “ тогтвортой аялал жуулчлал” төсөл хэрэгжүүлэх:

5. Аялал жуулчлалын хөгжлийг дэмжих зам, гүүр барих /Чингис хот- Дадал сум чиглэлийн хатуу хучилттай авто зам, Орхон гол Их тамир чиглэлийн гүүр авто зам г.м/

6. Иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх Солонго 1,2 төсөл, “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэх:

7. Аймгийн төвүүд болон томоохон хот суурин газарт ДЦС шугам сүлжээг шинээр барьж өргөтгөх:

8. Улаанбаатар хот болон Зүүн өмнөд говийн бүсэд цэвэрлэх байгууламж барих:

9. Гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан, үйлдвэрт боловсруулсан мах, сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх:

10. Атрын 4 дүгээр аяныг хэрэгжүүлж хүнсний ногоо, үр тариа, жимс жимсгэнийн тариалалтыг нэмэгдүүлэх:

 2021 онд эдийн засгийн өсөлт 7,2 хувьд хүрч өсөхөд голлон нөлөөлнө гэж тооцжээ.

Уул уурхайн олборлолтын хэмжээ харьцангуй сэргэж, 2019 оны төвшинд очсоноор тус салбарын өсөлт 11,4 хувиар өсөхөөр төсөөлөл гарсан ажээ. Мөн гадаад худалдааны тэнцэл 2021-2023 онд дунджаар 1.0 тэрбум ам. долларын ашигтай гарахаар төсөөлжээ.

関連ニュース