Манай хоккейчид Филиппин улсын багт 6:3-аар ялагдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Малайз улсын Куала-Лумпур хотноо болж байгаа Азийн цом буюу “Asian challenge Cup 2019” тэмцээний “А” хэсэгт тоглож буй манай хоккейчид өчигдөр /2019.03.07/ Филиппин улсын багт 6:3-аар хожигдлоо.
Тус хэсэгт Филиппин, Сингапур, Малайз улсын багтай багтсан манай хоккейчид хэсэгтээ хоёр хожил, нэг хожигдол авснаар хэсгийн хоёрдугаар байраар шалгарлаа. Улмаар “А” хэсгийг гурван хожилтой Филиппин тэргүүлж, Монгол улсын шигшээ баг удаалав. Малайзын баг Сингапурыг хожсон хожлоороо цааш өрсөлдөх эрхийг авлаа.
“А” хэсгээс Филиппин, Монгол хагас шигшээд шууд шалгарсан бол бусад баг нэмэлт тоглолт хийхээр болжээ. “В” хэсгийг Индонез хоёр хожилтой тэргүүлсэн бол Макао, Оманы багууд удаалав.
Өнөөдөр Сингапур - Индонез, Малайз - Макаогийн багууд тоглож, хожсон нь хагас шигшээд өрсөлдөх юм. Монголын баг Малайз, Макаогийн багийн аль хожсонтой нь маргааш буюу гуравдугаар сарын 8-ны өдөр тоглоно. “Asian challenge Cup 2019” тэмцээний алт болон хүрэл медалийн төлөөх тоглолт гуравдугаар сарын 9-нд болно
"А" хэсэг:
Филиппин – 9 оноо /3 хожил/
Монгол – 6 оноо /2 хожил, 1 хожигдол/
Малайз – 3 оноо /1 хожил, 2 хожигдол/
Сингапур – 0 оноо /3 хожигдол/
"В" хэсэг
Индонез – 9 оноо /3 хожил/
Макао – 6 оноо /2 хожил/
Оман – 3 оноо /1 хожил