Манай хөлбөмбөгчид өмнөд хөршид бэлтгэл хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-06 16:32:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний шигшээ болон 23 хүртэлх насны залуучуудын шигшээ багууд гуравдугаар сарын 2-ны өдөр өмнөд хөрш БНХАУ-ыг зорьсон талаар Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлж байна.


Герман мэргэжилтэн Майкл Вайссаар ахлуулсан манай хөлбөмбөгчид БНХАУ-ын Кумминг хотноо бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж байгаа юм. Тэд энэ сарын 16-нд эх орондоо эргэн ирнэ. Монголын үндэсний шигшээ баг энэ жил ДАШТ-ий урьдчилсан шатны чухал тоглолтод оролцоно. Иймээс өмнөд хөршид хийж байгаа тус бэлтгэлд онцгой ач холбогдол өгч байгаа аж.


Харин манай залуучууд эх орондоо гуравдугаар сарын 22-26-нд зохион байгуулах 23 хүртэлх насны Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтод оролцоно. Манай баг БНСУ, Хонконг, Сингапурын багуудтай G хэсэгт багтжээ. Энэ тоглолтын хуваарийг танилцуулахад:  

 

2019.03.22-нд

 

Хонконг – Сингапур 13.00 цаг

 

Хойд Солонгос – Монгол 17.00

 

2019.03.24-нд

 

Сингапур – Хойд Солонгос 13.00

 

Монгол – Хонконг 17.00

 

2019.03.26-нд

 

Хойд Солонгос – Хонконг 13.00

 

Сингапур – Монгол 17.00

関連ニュース