МоАН санаачилгынхан анхны салбараа Дархан-Уулд байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-03-14 13:09:09

МоАН санаачилгын анхны салбар Дархан-Уул аймагт байгуулагдлаа.

Салбар байгуулах хурал энэ сарын 11-нд болж, салбарын тэргүүнээр Д.Жаргалсайханыг сонгосон байна. МоАН санаачилгын ерөнхийлөгч Л.Болд түүнд батламжийг нь гардуулаад уриалгыг дэмжин хамтарч ажиллахаа мэдэгдсэн дарханчуудад талархал илэрхийлэв. 

Тус салбар Дархан-Уул аймагт байнгын үйл ажиллагаа явуулах ба Дундговь, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн гишүүдийн зүгээс салбар нэгж байгуулан ажиллах хүсэлтээ тавиад байгаа аж.

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн хүрээнд АН-ын хэсэг гишүүд нэгдэж, “МоАН санаачилга” хэмээх бие даасан байгууллагыг өнгөрсөн хоёрдугаар байгуулсан нь ийнхүү орон нутагт салбар нэгжээ байгуулж буйн нь энэ юм.

Б.Туул

 

 

 

関連ニュース