"Эх орон, Ардчилал, Шударга ёс" эвсэл байгуулахаар санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМҮАН-ын дарга М.Энхсайхан, "Эх орон" намын дарга Б.Эрдэнэбат нар өнгөрсөн 7 хоногт уулзаж, ирэх УИХ-ын сонгуульд хэрхэн оролцох талаар санал солилцжээ.
Ийнхүү УИХ-ын сонгуулийн өмнөх улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцсаны зэрэгцээ улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцсэн байна.
Мөн УИХ-ын сонгуульд "Эх орон, Ардчилал, Шударга ёс" эвсэл байгуулж ажиллах бололцооны талаар санал бодлоо солилцжээ.
Б.Туул