Мал, амьтаны сэг зэмийг цэвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2016-03-07 16:48:39

Дорноговь аймгийн Засаг даргын захирамжийн дагуу албаныхан мал, амьтаны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал, амьтаны хүүр, сэг зэмийг устгах ажлыг энэ оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

Сайншанд-Даланжаргалан, Сайншанд-Замын Үүдийн чиглэлийн босоо тэнхлэгийн улсын чанартай авто замын  орчимд хорогдсон мал, амьтаны хүүр, сэг зэмийг цэвэрлэх ажилд  орон нутгийн “Чандмань Илч” ХХК, авто зам арчлалын “АЗЗА” ХХК-ийн мэргэжлийн ангийн  бүрэлдэхүүн, техник хэрэгслийг дайчиллаа.

Мөн  194 бог, 105 бод, 457 зээр, таван шувуу,  зургаан нохой зэрэг нийт 767 мал,  амьтны сэг зэмийг цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийв.

Х.Эрдэнэбулган

関連ニュース