М.Нандинцэцэг ДАШТ-ий хүрэл медалийн төлөө тулалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-19 14:57:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэгийн нийслэл шинэ Дели хотноо боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд өчигдөр /11.18/ манай боксчин Мягмардуламын Нандинцэцэг 54 кг-д Хорватын З.Патисаг ялснаар хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа.


Тэрбээр хоёр тулаанд хүч үзэхдээ дараалан өрсөлдөгчдөө хугацаанаас нь өмнө ялсан бөгөөд маргааш Мароккогийн Zohra Ez Zahraqui-тай ДАШТ-ий хүрэл медалийн төлөө тулалдана. Харин энэ өдөр 60 кг-д хүч үзсэн Монхорын Намуун, 48 кг-д тулалдсан Oчирбатын Жаргалан нар өрсөлдөгчдөө ялж чадалгүй тэмцээнээ дуусгалаа.

関連ニュース