Т.Дэлгэрмөрөн "Наян булгийн чулуу" тоглолтоо толилуулна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын рок поп урлагийн салбарт өөрийн өнгө төрх, орон зайг “Номин талст” хамтлагаас эхлэн бие даасан уран бүтээлээ тасралтгүй туурвиж буй "Морин хуур" наадмын Гран при шагналт, Пентатоник наадмын шагналт, Алтан микрофон наадмын шилдэг дуучин МУСТА Т.Дэлгэрмөрөн “Наян булгийн чулуу” тоглолтоо энэ сарын 17-нд Монгол Бөхийн өргөөнөө үзэгчдээ өргөн барихаар боллоо.
2890日