Атрын анхны сангийн аж ахуйн 60 жилийн ойн баярын хурал боллоо
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсад Атар газар эзэмшсэний болон Дархан-Уул
аймгийн Хонгор сум хуучнаар Сэлэнгэ аймгийн Дархан сангийн аж ахуй үүсч хөгжсөний
60 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт өнөөдөр Залуучууд театрын их
танхимд боллоо. Хүндэтгэлийн хурлаар атрын анхны шан татсан тариаланчдаас эхлээд шинэ
цагийн дэвшилтэт техникээр улаан буудай тариалж атрын өлгий нутгийн хөдөлмөр
бүтээлийг үргэлжлүүлэн яваа залуучуудын төлөөлөл, сумын бүтээн байгуулалт,
нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол үнэтэй хувь оруулсан иргэдээ шагнан
урамшуулсан юм.
2204日