Төрийн үйлчилгээ авч буй иргэдэд амны хаалт тарааж гарыг нь ариутгаж байна
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ сарын 13-наас эхлэн аймгийн ЗДТГ-аас төрийн үйлчилгээ авч буй иргэд, тэр дундаа амны хаалтгүй иргэдэд нэг удаагийн амны хаалт өгөх, гар ариутгах, халуун хэмжих зэрэг үйлчилгээг үзүүлж эхэллээ. Хэдийгээр манай улсад шинэ коронавирусний халдвар бүртгэгдээгүй боловч эрсдэлтэй орны тоонд багтаж байгаа. Тиймээс иргэд та бүхэн ухамсартай, соёлтой, мэдээлэлтэй байх нь өөрийгөө болон гэр бүлээ элдэв эрсдэлээс хамгаалах юм.
2001日