ТОЙМ
Шүүгчийн цалин
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ “Шүүхийн тухай хууль"-ийг шинэчлэн (2021-1-15) баталлаа . Энэ хуулийг хууль тогтоогчид шүүхийг шинэ шатанд гаргана хэмээн онцолж байна. Шинэ хуулийн амин сүнс нь “Шүүхийн ерөнхий зөвлөл  (ШЕЗ), шүүхийн сахилгын хороо   (ШСХ)-ны гишүүдийн сонгон шалгаруулалт ажил үүргийнх нь хуваарийг илүү тодорхой болгосон. Шүүхийн шийдвэрт шүүгч тухайн шийдвэрийг яагаад гаргасан юм бэ гэсэн тайлбарыг тусгах үүрэгтэй болсон. Эдгээр нь шүүхийг шинэ шатанд гаргах гол суурь нь хэмээн тайлбарлаж байна. Шүүхийн тухай хуулийн эргэн тойронд эдгээрээс гадна олон зүйлийн мэдээлэл хөвөрч, олон янзын байр суурь гарч байсан юм. Тэр бүхнийг одоо ярих нь нь илүүц. Харин тэдгээрээс шүүгчийн авдаг цалингийн талаарх  мэдээлэл, байр суурийг эргэн харах нь иргэдийн мэдэх эрхэд илүү нийцэх болов уу?
1585日