Москвад болох Ялалтын парадад 12 мянга гаруй цэрэг оролцоно
МОСКВА. /RIA Novosti/. Өнөөдөр Аугаа Эх орны дайны Ялалтын баярын өдөр. Энэ өдөр ОХУ-д Ялалтын 76 жилийн ойг тэмдэглэнэ. Нийслэл Москва хотын Улаан талбайд болох Аугаа Эх орны дайны Ялалтын 76 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын гол жагсаалд 12 мянга гаруй цэрэг, 190 нэгж гаруй цэргийн техник, 76 нисдэг тэрэг, нисэх онгоц оролцоно.
1562日