“UnitedHealthcare” компанийн гүйцэтгэх захирлыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан сэжигтнийг баривчилжээ
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /AP/. Америкийн “UnitedHealthcare” даатгалын компанийн гүйцэтгэх захирал Брайан Томпсоныг буудан хөнөөхөд ашигласан галт зэвсэг, дуу намсгагчтай төстэй зүйлсийг биедээ авч явсан 26 настай этгээдийг цагдаа нар баривчилсан талаар Нью-Йорк хотын цагдаагийн комиссар Жессика Тиш даваа гарагт мэдэгджээ.
221日