Зорилтот бүлгийн 50 өрх хөтөлбөрт хамрагдсaнаар ажилтай, орлоготой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2015-12-09 01:15:24
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт хэрэгжиж буй “Гэр бүлийн хөгжил, дэвшил” хөтөлбөрийг 11 байгууллага хамтран санаачилжээ. Хөтөлбөрт 50 өрх хамрагдаж байна.

Зургаан сарын өмнө эхэлсэн эл хөтөлбөр зорилтот бүлэг рүү чиглэснээрээ онцлог юм. Хөтөлбөрийн үр дүнд байнгын ажлын байранд 9, гурван сараас доошгүй хугацаанд ажиллах түр ажлын байранд 19, өрхийн аж ахуйгаа хөгжүүлж өөртөө ажлын байр бэлдсэн 18, мэргэжил олгох сургалтад 6, оёдол болон компьютерийн сургалтад найман иргэн хамрагджээ. Тавин өрхөөс орон гэргүй иргэдэд мөн гэр олгосон байна. Тухайлбал, аймгийн ЗДТГ тав, Дэлхийн Зөн олон улсын байгууллага хоёр өрхийг гэртэй болгожээ. Дээрх хөтөлбөрт хамрагдсан өрхүүд эдийн засаг болон төсөл хөтөлбөр бичих сургалтад хамрагдсан байна. Ирэх оны зургаадугаар сар хүртэл хэрэгжих эл хөтөлбөрийг гэр бүлд эрчүүдийн оролцоо хэр нэмэгдсэн өрхийн гишүүдийн ажилд орсон хүний тоогоор дүгнэнэ. Хөтөлбөрт хамрагдах өрхийг 20 шалгуур үзүүлэлтээр сонгожээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Related news