УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тэргүүтэй төлөөлөгчид Казахстан улсад айлчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-05-08 16:29:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатар тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих “ДАМУ” сангийн урилгаар тус улсад энэ сарын 05-08-нд ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “ДАМУ” сангийн орлогч дарга А.Даулеттай уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
 
Түүнчлэн, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тэргүүтэй төлөөлөгчид “ДАМУ” сангаас зохион байгуулсан “Үндэсний бүтээгдэхүүн 2018” үзэсгэлэнгийн арга хэмжээнд оролцож, зарим жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагаа очиж танилцав.
 
Тус үзэсгэлэнг  дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй бөгөөд үзэсгэлэнд тус улсын жижиг, дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлах, харилцан туршлага солилцох, зөвлөгөө мэдээлэл үзүүлэх зэргээр хамтын ажиллагаагаа идэвхжүүлдэг бөгөөд нийт 350 гаруй аж ахуйн нэгж оролцов.
Related news