Бээжин бохирдсон гол нууруудаа цэвэрлэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2018-03-27 11:02:18
БЭЭЖИН. /Синьхуа/. Хятад улсын нийслэл Бээжин хот бохирдсон бүх гол нуураа энэ онд багтаан цэвэрлэнэ гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ.
 
Бээжингийн Ус сувгийн удирдах газрын мэдэгдсэнээр, тус хотод бохирдсон 140 гол нуур байсны 57-г нь одоогоор цэвэрлээд байгаа бөгөөд үлдсэнийг нь энэ ондоо багтаан цэвэрлэж дуусгах ажээ.

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд тус хотод ус цэвэршүүлэх 50 байгууламж барьж, засварлажээ. Тус хот нь жилд нэг тэрбум шоо метр усыг цэвэршүүлэн ашигладаг байна.
 
Бээжин нь усны хомсдолд орох эрсдэлтэй хотуудын нэг гэгддэг юм. Тиймээс тус хот 2014 оноос хойш гол нуурын голдирлыг өөрчлөх төсөл хэрэгжүүлэн 3.22 тэрбум шоо метр усыг зэргэлдээх мужуудаасаа авч ашигласан гэнэ. Мөн тус хот нь усны нөөцийг хамгаалагчийн албан тушаалд 5900 гаруй хүнийг томилон ажиллуулж байна.
 
Г.Доржханд

Related news