Бэлчээрийн асуудал сумдын Засаг дарга нарт маргаан дагуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд цаг агаар, ган зуд зэрэг байгалийн хүчин зүйлийн улмаас бэлчээр даган хөрш зэргэлдээ сум руу нүүдэллэх малчдын тоо нэмэгдсэнээс болж сумдын Засаг дарга нарын хооронд маргаан үүсэх болжээ.
Бэлчээрийн газрын төлбөр авах нэрийдлээр багийн Засаг дарга нар цагдаа дагуулан отрын малчид дээр очиж албан мэдэгдэл өгч, сая хүртэл төгрөгийн төлбөр ногдуулж, албадан нүүлгэнэ хэмээн сүрдүүлдэг болсон байна. Албан мэдэгдэл авч, малаа бэлчээх газаргүй болсон малчид арга буюу сумынхаа Засаг даргад ханддаг ч хууль эрх зүйн зохицуулалт дутмагаас асуудал үүсдэг аж.
Уг нь Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Ургамал хамгааллын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай болон бусад хуульд бэлчээрийн газрын харилцааг зохицуулсан тодорхой заалтууд байгаа боловч асуудлыг бүрэн зохицуулж чадахгүй байна. Бэлчээрийн тухай хуулийн төсөл хэдийнээ боловсруулагдсан боловч өдийг хүртэл батлагдаагүй байгаа нь бас нэг асуудал болж байгаа аж.
Газрын тухай хуульд “Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно” гэж заасан байдаг. Мөн “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас өөр аймаг, сумын нутаг дэвсгэрт нүүдэллэх шаардлага гарвал тухайн шатны Засаг дарга нар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Хэрэв тохиролцохгүйд хүрвэл уг асуудлыг дээд шатны Засаг дарга буюу Засгийн газар шийдвэрлэнэ” гэжээ.
Иймээс малчид сум дамжин оторлон нүүдэллэх талаар урьдчилан сумынхаа Засаг даргад мэдэгдэж байх, нөгөөтэйгүүр бэлчээр ашиглахтай холбоотой хууль, дүрэм журмыг дагаж мөрдөх, дур мэдэн бэлчээр ашиглахгүй байх нь бэлчээрийн даац, зүй зохистой ашиглалтад нөлөөлөх юм.
Мөн урьдчилан мэдэгдсэнээр сумын Засаг дарга нар гэрээ байгуулан, харилцан тохиролцох боломж бүрдэх юм. Сумын Засаг дарга нар зарим үед маргаанаа эцэслэн шийдвэрлэж чадахгүйгээс болж малчид нүүх үү, үлдэх үү гэдэг хүндхэн асуудлын ард бэлчээрийн газрын төлбөрийн өрийн дарамттай үлддэг байна.
Энэ жилийн хувьд Хэнтий аймгийн Баянхутаг, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Баян-Адрага, Норовлин, Баян-Овоо сумдад Улаанбаатар хот, Сүхбаатар, Булган, Төв, Сэлэнгэ, Увс аймгуудаас болон Хэнтий аймгийн нийт 117 өрх албан ёсоор мэдэгдсэний дагуу оторлон өвөлжиж байна. Эдгээр өрхүүдийн 36 тэмээ, 4649 адуу, 6951 үхэр, 63203 хонь, 28906 ямаа, нийт 103745 толгой мал оторлон бэлчээрлэж байгаа аж.

Д.Одонтунгалаг