Органик хүнс үйлдвэрлэх талаар мэдлэгтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Монголын үндэсний худалдаа аж үйлвэрийн танхимаас Увс аймгийн ЗДТГ-тай хамтран үйлдвэрлэл эрхлэгчдэд сургалт зохион байгууллаа. Сургалтанд 50 гаруй үйлдвэр эрхлэгч оролцож органик хүнсний тухай болон эрчим хүч хэмнэлтийн бодлого, Японы чацарганы зах зээлийн судалгаа, Монгол Улсад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл олж авсан байна.
Мөн тогтвортой үйлдвэрлэл, тогтвортой хэрэглээ, ногоон хөгжлийн бодлого, ногоон амьдралын хэв маяг, ногоон гэрчилгээ эко тэмдэг, сав баглаа боодлын тухай мэдэж авчээ. Тэрчлэн сургалтад хамрагдагсад цэвэр үйлвэрлэлийн менежмент, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлсэн аж ахуй нэгжийг дэмжин урамшуулах журамтай танилцсан байна.

Б.Батхүү
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
13 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days