“Хамтдаа ярилцах цаг” өдөрлөг зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул/МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын удирдлагын багийн алба хаагчид ХЭҮК-ийн Дархан-Уул аймаг дахь салбар, Улаан загалмайн хороо, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүдтэй хамтран захиргааны хяналтад байгаа хүүхдүүдийн эцэг эх асран хамгаалагчтай харилцан ойлголцол, хамтын ажиллагааг сайжруулах, дахин алдахаас урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах зорилгоор “Хамтдаа ярилцах цаг” өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр “Хүүхэд эцэг эхийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа”, “Хүн бүр адил эрхтэй” сэдвээр мэдээлэл хүргэж, “Халуун хайр бэлэглэе” сэтгэлийн илгээмж гардуулж, хүүхдүүдээс “Аав ээждээ баярлалаа” чин сэтгэлийн захидал бичүүлж, эцэг, эх асран хамгаалагч нартай хамтран ажиллах “Гэрээ” байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна.
Хамтран ажилласан байгууллагуудын зүгээс хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, хувцас, хүнсний хэрэглээний зүйл бэлэглэжээ.

Л.Отгонбаатар