“Төрц” алтыг Лондонгийн биржийн ханшаас дээгүүр үнээр худалдан авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Төвбанк онцгой сонин хэлбэр дүрстэй, байгалийн тогтоц буюу төрц хэлбэртэй алтыг жин харгалзахгүй дэлхийн ханшаас өндөр үнээр худалдан авч байна.
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн хүрээнд Монголбанкинд тушааж буй алтны дийлэнх нь сорьцолсон ч цөөн хувийг “төрц” алт эзэлж буйг албаныхан хэллээ. Тиймээс аж ахуйн нэгж, иргэдийг энэ талын мэдээллээр хангаж, олдсон “төрц” алтаа зах зээлийн ханшаас доогуур үнэлж, албан бусаар арилжаалахгүй байхыг анхааруулж байна. Улмаар Төвбанк байгалийн өвөрмөц хэлбэр дүрсээр бусад эрдэс баялгийн элементүүдийг шингээн биежсэн “төрц” алтны худалдан авалтыг идэвхжүүлж, Монгол Улсын Эрдэнэсийн санг аривжуулахад алт олборлогчдын оролцоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж эхэлжээ.
Тодруулбал “төрц” алтыг Лондонгийн үнэт металлын биржийн тухайн өдрийн ханшаас 10 хувиар илүү үнээр Монголбанкинд худалдах боломжтой юм байна.

Б.Заяа