Ц.Идэрбат: Иргэд хөршдөө шаардлага тавьдаггүй, хотын захиргаанд л шууд ханддаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбаттай ярилцлаа. Тэрбээр хотын захирагчийн ажлыг авснаасаа хойш нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар ийнхүү мэдээлэл өглөө.
- Өдрийн мэнд. Хотын захирагчийн ажлыг авснаас хойш аль чиглэлээр түлхүү анхаарч ажиллаж байгаагаас тань ярилцлагаа эхлэе?
-Би 2016 оны 11-р сарын 16-ны өдөр ажлаа хүлээж авсан. Чингис хот 21 мянга гаруй хүн амьдардаг, зүүн бүсийн гол зангилаа тулгуур төв учраас шийдлээ хүлээсэн ажил их байна. Эхнээс нь шийдээд ажиллаж байна. Миний хувьд баг хамт олонтойгоо аймаг, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ иргэддээ амласан амлалтуудаа биелүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.
Эхний нэг жилийн хугацаанд Чингис хотын цэвэр цэмцгэр байдал, иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээ, бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих ажлын хүрээнд Сум хөгжүүлэх болон Жижиг дунд бизнесийг дэмжих сангуудын үйл ажиллагааг цэгцлэх, төрийн албыг нээлттэй болгож, хариуцлага сахилга батыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй, цэвэр цэмцгэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зэрэг олон асуудалд гол анхаарлаа хандууллаа. 2017 онд гэр хороолол руу голчлон анхаарсан бол ирэх жил орон сууцнууд руу анхаарч, гадна доторх тохижилтыг сайжруулж, СӨХ-ны үйл ажиллагааг сэргээж, ажлыг нь шинэ шатанд гаргахаар зорьж байна. Энэ мэтчилэн хийхээр төлөвлөсөн, зорьсон, эхэлсэн ажлууд нэлээд бий. Өнгөрч буй 2017 он асуудлыг шийдэхийн төлөө ажилласан нэг жил өнгөрч байна.
- Гэр хороолол руу чиглэгдсэн ямар ажлууд хийв?
-Нэг жилийн хугацаанд өндөр байшин барилга барьсангүй, юу хийв гэж харах хүмүүс байгаа байх. Мэдээж барилга бүтээн байгуулалт чухал ажил боловч иргэдийнх нь 80 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг Чингис хотын хувьд нэн түрүүнд гэр хороолол руу анхаарч, хийж хэрэгжүүлэх ажил их байна. Манай гэр хороололд тулгамдсан гол асуудлууд нь хог, шалбааг, хаягжуулалт, гэрэлтүүлэг. Тэнд энэ хотын иргэд амьдарч байна. Гэтэл энэ хот хогны асуудлаа 2000-аад оны эхээр Хэнтий-Ус ХХК-д бүрэн шилжүүлж, хотын захиргаанд хамааралгүй болгосон байдаг. Тиймээс хогны асуудлыг нэг толгойтой болгож, менежментийг нь сайжруулахыг зорьж, өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн гурван үе шаттай ажил эхлүүллээ. Өнөөдрийн байдлаар хоёр дахь үе шат маань 90-ээд хувьтай байна. Гурав дахь нь бид хувийн хэвшилтэй хамтарч, тэдний хөрөнгө оруулалтаар хийгдэх хогны үйлдвэрийг бариулах ажил. Үүнийг барих “Сектек” группийн өөрсдийнх нь төлөвлөгөөгөөр ажил нь 50-иад хувьтай яваа. Би ажил авсны дараа 2, 3 удаа очиж энэ компанийн захиралтай уулзсан. Дараа нь өөрөө ирж бас уулзлаа. Тэдний зүгээс “Одоо ажил маш урагштай явж байна. Чингис хотын ажлыг хурдан эхлүүлнэ. Танай зүгээс шинэ хогийн цэгтэй болж, зөв менежментэд оруулж байгаа нь бидний ажилд их дэм болох нь. Хамтраад Чингис хотыг хоггүй хот болгоё” гэж байгаа. Саяхан болсон Эрчим хүёний салбарынхны нээлттэй хаалганы өдөрлөгөөр иргэд хогны шинэ менежментийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Мөн 1,3-р багийн гэр хорооллын гудамжнуудын хонхор хотгорыг тэгшилж засаад, бүх багуудын гэрэлтүүлгийг сайжрууллаа. Ирэх онд үлдсэн багуудын хонхор хотгорыг тэгшлэх ажлыг хийнэ. Гурван багийн гэр хорооллын хаягжилтыг хийлээ. Оны өмнө үлдсэн хоёр багаа 100 хувь албан ёсны хаягжилттай болгоно. Ер нь цаашдаа иргэд хашаандаа ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй.
Үүнээс гадна мал бүхий иргэдийг хотын төвийн суурьшлын бүсээс гаргах ажил эхэлсэн. Ирэх зун үлдсэн айлууд бараг гарчих байх. Ингээд гэр хороолол маань хоггүй цэвэрхэн, гэрэл гэгээтэй, албан ёсны хаяг адресстай, шавар ус тогтоод байхгүй болж байна. Сүүлийн үеийн технологийн шийдлүүдийг нутагшуулах хэрэгтэй. Энэ ажлыг цаашдаа төлөвлөж байгаа.
- Мал бүхий иргэдийн асуудлаар хэрхэн ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Энэ асуудал үе үеийн дарга нарын толгойны өвчин. Гаргахгүй байж болохгүй. Чингис хотод малын өвчин гарвал хорио цээрийн дэглэм тогтоох уу. Ингээд л хүндрэлтэй байдал үүснэ. Хоёрдугаарт, хотын цэвэр цэмцгэр байдал, ногоон байгууламжийн асуудал яригдана. Хэрлэн сумын иргэдийн төлөөлөл 400 гаруй иргэнээс авсан судалгаагаар 90 гаруй хувь нь тэднийг төвийн суурьшлын бүсээс гарга гэсэн. Иргэд хөрш айлдаа өөрсдөө хэлдэггүй мөртлөө үнэн хэрэгтээ хотын захиргаанд энэ асуудлаа хэлж, шаарддаг. Иргэдээс ирэх гомдол тасардаггүй. Тиймээс бид хотынхоо мал бүхий 70 гаруй өрхтэйгөө энэ зун, намар уулзаж, зөвшилцлөө. 6-р баг буюу хуучнаар малчдын хороололд цахилгааны шугам татаж, худаг гаргаад мал маллаад амьдрах орчин нөхцлийг нь бүрдүүллээ. Айлууд гараад эхэлчихсэн. Одоо 2,3-р баг дээр ганц хоёрхон малтай айл байна. Мөн 4,5-р багт нэлээд олон мал, гахай бүхий өрх бий. Нэлээд нь гарчихсан. Үлдсэнийг нь ирэх хавраас гаргаж цэгцэлнэ. Энэ туслах аж ахуй эрхэлж байгаа өрхүүд анхандаа “Үе үеийн дарга нар уулзаж л байдаг. Тэгээд замхарна даа” гэсэн хандлагатай байсан. Бид эхнээс нь гаргаад, хотын ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайд орсон мал гахайг шинэ журам гарган журамлаад арга хэмжээ авч эхэлсэн. Ингээд иргэд маань энэ бол яриа төдий зүйл биш жинхэнэ ажил хэрэг болж байгаа юм байна гэдэг ойлголтыг авсан. Бид ч энэ зарчмаасаа ухрахгүй. Гол нь нийтийн эрх ашиг энд яригдаж байна шүү дээ.
- Өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг анхааралдаа авсан гэлээ. Энэ талаар?
-Хэрлэн сум, Чингис хотод амьдарч буй иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг гурван өрхийн эмнэлэг байдаг. ӨЭМТ-үүдийн хөрөнгө оруулалт муу, гол санхүүжилт болох нэг хүнд ногдох зардал нь олон жил нэмэгдээгүйн улмаас цалингаасаа хэтэрдэггүй. Тиймээс өрхийн эмнэлгүүддээ анхаарч энэ жил 50-аад сая төгрөгийн санхүүжилт шийдвэрлэснээр ӨЭМТ-үүд шээс, цус, сахарын шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг зэрэг 4-9 төрлийн шинжилгээг ӨЭМТ-дөө аваад, дээрээс нь УВЧ шарах аппараттай боллоо. Хэрлэн сумын иргэд ӨЭМТ-дөө наад захын шинжилгээнүүдээ хийлгээд, шарлагын аппаратаараа үйлчлүүлж байгаа нь аль аль талдаа хэрэгтэй байна. Хотын иргэдийн сэтгэл ханамж, үйлчилгээ авах нөхцөл нь дээшиллээ. Ингэснээр аймгийн Нэгдсэн эмнэлэгт үүсэх дараалал ч багаслаа.
Гэхдээ ингээд бүх юм сайхан болчихож байгаа хэрэг биш. Цаашдаа бид тэр Дорнодын ӨЭМТ-үүд шиг дотроо нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээгээ хийдэг, орон тоо, тухайн эмч нарын ажиллах, сурах нөөц бололцоо бүрэлдсэн орчныг бий болгохын төлөө зорих ёстой. ӨЭМТ гэдэг зүгээр нэг дөнгөж төгссөн төгсөгч ирээд ганц нэг жил дадлага хийгээд явчихдаг дамжин өнгөрөх бааз шиг биш, ажиллаж буй эмч нар нь мэргэжил дээшлүүлээд эргэж ирээд ажилладаг боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Үүний тулд цаашдаа боловсон хүчний бодлогоо ч эргэж харах хэрэг бий.
Саяхан болсон ахмадын өдөрлөгөөс л харж байхад эрүүл мэндийн үйлчилгээг анхан шатанд сайжруулах зайлшгүй шаардлага байгаа нь харагдаж байлаа. Тэгэхээр ӨЭМТ-ийг нэлээд их анхаарал хандуулж өргөн хэмжээнд авч үзэх ёстой.
- Өвөлжилтийн бэлтгэл ажил ямархуу төвшинд хангагдаад байна вэ?
-Энэ зун хаа сайгүй зуншлага тааруу байлаа. Ойрын 40 жилд болоогүй халалт үүсч, Хэрлэн сумыг ч дайрлаа. Аймгийн Засаг дарга, сумын Засаг даргын албан даалгавруудын дагуу сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг гарч өвөлжилтийн бэлтгэл ажлыг нэлээд сайн хангасан. Бид 30 тонн гар тэжээл, аюулгүйн нөөцөд 100 тонн өвс бэлтгэх аймгийн Засаг даргын албан даалгавраа биелүүллээ. Өлзийт, Тахилгат тосгондоо аюулгүйн нөөц бүрдүүлээ. Иргэдээс 80-аад тонн хадлан тэжээл өөрсдөө бэлтгэлээ гэсэн дүн мэдээ гарсан. Сумын төсөвт байгууллагууд, төрийн болон хувийн хэвшлийн дулаанаар хангагч байгууллагуудтай нүүрсний тооцоогүй. Сургууль цэцэрлэгүүдийн халаалтын асуудал доголдсон зүйлгүй, өр ширгүй хэвийн явагдаж байгаа. Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан.
Энэ өвөл цаг агаар олон жилийн дунджийн орчим байна гэсэн мэдээллийг саяхан авсан. Гэхдээ байгалийн хүчин зүйл гэдэг тааварлашгүй учраас санаа амарч болохгүй. Чингис хотод цас орсны дараах цас цэвэрлэх том ажил байна. Дан ганц хот тохижилт дийлэхгүй учраас албан байгууллага, аж ахуйн нэгжүүд заавал шахаж шаардуулахгүйгээр цасаа цэвэрлэж хэвшмээр байна.
- Малын өвчин намжиж байна уу? Цаашид урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байна вэ?
-Энэ зун малын шүлхий өвчин Чингис хотод орж ирэх шахлаа. Урд нь тохиолдож байгаагүй болохоор зун гарсан шүлхий их хүндрэлтэй байсан. Хорио цээрийн дэглэм тогтооход хэцүү. Гэхдээ ямар ч байсан шүлхий өвчнийг бид дарж чадсан. Одоо 80 мянган тун Орос вакцин аваад, Өлзийт тосгоноос эхлээд тариад явж байна. Нийтдээ 300 гаруй мянган толгой мал энэ вакцинд хамрагдана. 20 хоногийн дараа вакцины тарилга дуусах байх.
- Энэ нэг жилд улсын төсөв хэр хүрэлцээтэй байв. Хэрхэн зарцуулав?
- 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар, УИХ маш хүндрэлтэй төсөв хүлээж авч, 2017 оны төсвийг баталсан. Цалин, нийгмийн халамжид өөрчлөлт ороогүй ч бүтээн байгуулалттай холбоотой орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр маш бага хөрөнгө ирсэн. Жишээ нь Хэрлэн суманд урд нь ОНХС-аар тэрбум төгрөг ирж байсан бол 2017 онд 117-хон сая төгрөг зарцуулах эрхтэй болсон. Гэхдээ 2018 онд бага зэрэг нэмэгдэх чиглэл байгаа. Гэхдээ бид зүгээр суугаагүй. Орлого нэмэгдүүлэх олон ажил зохион байгуулсаны үр дүнд 2017 оны жилийн эцсийн дүнгээр сумын төсвийн орлого 200,0 сая төгрөгөөр давж биелэх тооцоо байгаа. Энэ давсан орлогоороо 2018 оны бүтээн байгуулалтын ажилд зарцуулахаар төлөвлөж байна.
Маш хүндрэлтэй төсөвтэй байсан ч бид тодорхой зүйлүүдийг хийхийг хичээж ажиллалаа. Төсөв хэдий хумигдмал ч гэсэн аль болох чадлынхаа хэрээр ажиллаж, хийж байгаа ажил нь үр дүнтэй, зөв эрэмбэтэй байх талаар анхаарч ажилласан нэг жил өнгөрч байна даа.
- Өнгөрсөн зун үер болсон. Энэ үед л Чингис хотын үерийн далангийн асуудал яригдаж эхэлсэн. Дахин ийм болзошгүй үерийн гамшиг тохиолдлоо гэхэд ямар ажлууд хийгдэхээр төлөвлөгөөнд орсон байгаа вэ?
- Чингис хотод 2008 онд 2 удаа дарааллан үер буусан. 2009 онд бас нэг удаа үер бууж хотруу орж ирж байхад нь ОБГ-ын албан хаагчдын хүчээр хотоос зүүн тийш нь гаргаж байсан. Өнгөрсөн 8-р сарын 7-ны үер нэлээд хор хохирол учрууллаа.
Бид ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр 2008 оны үерийн дараа хойгуураа шороон далан барьсан ч сая баруун хойноосоо үер буусан болохоор ашиглагдсангүй. Үерийн дараа бид аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, дахин үер буухаас сэргийлж, Чингис хотын баруун хойд талаар шороон далантай болсон. Гэхдээ энэ хангалтгүй болохоор аймгийн даргад, улмаар УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүсэлт гаргасан. Ингээд 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэгдүгээрт үерийн асуудал, хоёрдугаарт Чингис хотын ус зайлуулах байгууламж хийлгэх мэргэжлийн байгууллагаар зураг төсөл гаргуулахаар болж, төсөв нь хүлээгдэж байна. Зураг төсөл гарчихвал Чингис хотын үерийн байгууламжийн ажлын төсөв мөнгө, шат дараалал нь тодорхой болж хийгдэнэ.
Энэ үерийн далан, ус зайлуулах байгууламжийн зураг төсвийн асуудлыг шийдье гэж би тухайн үед фэйсбүүк хуудастаа постолж байсан маань одоо шийдлээ олох нь. Ирэх зун энэ зуны хэмжээний үерийг хотруугаа оруулахгүй байх хэмжээний түр даланг барьсан. Гэхдээ байгалийн гамшиг гэдэг тааварлашгүй. Ямар ч байсан эхний алхмуудаа хийлээ.
-Иргэд авсан зээлээ төлөхгүй байна гэж яригдаад байгаа. Энэ оны сум хөгжүүлэх сан, ЖДБизнесийг дэмжих сангийн зээлийн олголт, төлөлт нь ямар байгаа вэ?
-Анх 2011 оноос Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд бизнесийг дэмжих сан ажиллаж эхэлсэн. 1,5 тэрбум төгрөгийн эргэлтийн сантай энэ зээлийн сан өнөөдөр тэрбум гаруй төгрөгийн зээл хугацаа хэтэрч, эхний зээлдэгчид нь сураггүй шахам болсон. Тиймээс бид энэ оны 1-р сараас эхлэн “Бусдадаа боломж олгоё” аян зохиож, 3 үе шаттай ажил эхлүүллээ. Шинээр зээлийн зөвлөл байгууллаа. Иргэд бас л “Ингэж нэхэж байгаад больчих байх даа” гэсэн хандлагатай хүлээж авсан. Бид хуулийн дагуу зээлийн төлөлтийг заавал хийлгэж, дараагийн хүмүүст нь олгож, өрхийн амжиргааг нь дээшлүүлэх ажил хийнэ.
Одоогийн байдлаар 100-аад зээлдэгчийг шүүх, хуулийн байгууллагад өгчихсөн. Эхнээсээ шийдвэр нь гараад төлөхөөс өөр аргагүйг ойлгосон. Хэвлэлээр дамжуулан хэлэхэд дараагийн 100-аад зээлдэгчийн материал шүүхэд өгөхөд бэлэн шүү. Түүгээр ч зогсохгүй гэрээнд заагдсан учраас сонин хэвлэл, сошиал орчинд нэрийг нь тавихаас гадна, “Өрөө төл” гэдэг чээллэнж өрнүүлнэ. Тийм байдалд хэн хэнийгээ хүргэхгүйгээр дараагийн хүндээ боломж олгоцгооё.
Өрх иргэндээ хүрэх төрийн энэ үйлчилгээ, дэмжлэгийг хүртэх ёстой хүмүүс нь хүртэж, бусдадаа боломж олгох ёстой учраас бид энэ асуудал дээр хатуу байр сууринаас хандана.
- Зээл авсан хүмүүс үнэхээр үр дүнтэй үйл ажиллагаа эрхэлж, ажлын байрыг нэмэгдүүлж чадсан уу?
-Чадах нь ч чадсан. Чадаагүй нь ч чадаагүй. Аваад ор тас алга болсон хүн ч байна. 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй ББСБ яаж ажилладаг билээ. Гэтэл манайд хоёрхон хүн энийг хариуцаж, банкных шиг ажлыг хийж байна. Сум хөгжүүлэх сан нь 900 гаруй сая төгрөг, ЖДБДС нь 500 гаруй сая төгрөгийн нийт эргэлттэй. Гэтэл эргэн төлөлт нь зээлийн зөвлөл анх хуралдахад маш бага хувьтай гарч, зөвлөлийн гишүүд толгой сэгсэрч байсан. Сая АТГ-ынхан ирэхэд бодит байдлыг нь бид танилцуулсан. Бид ч тэр, шүүх ч тэр энэ хүмүүст маш олон боломж олгосон. Одоо бол хуулийн дагуу л хариуцлага ярина.
- Энэ жил зээл хүссэн хичнээн иргэн байна вэ. Хичнээн иргэн зээл авсан бэ?
-Иргэд зээл авахыг хүсдэг ч тэр мөнгө нь орж ирэхгүй. Тийшээ хандаад хэзээ ч өгөх юм билээ гэсэн хүмүүс байна. Бид энэ жилийн хувьд 100-аад сая төгрөг төвлөрүүлээд зээлийн зөвлөлөөр оруулаад 20 гаруй иргэнд зээл олголоо. Сая манай зээлийн хяналтын зөвлөл шинээр байгуулагдсан. Тэд бас үзэж хараад явж байгаа. Шинээр зээл авсан иргэдийн хувьд эргэн төлөлт нь хэвийн явна.
- Ирэх жилүүдэд Чингис хотод хийгдэх бүтээн байгуулалтууд хэрхэн төлөвлөгдөж байна вэ?
-Энэ 11-р сард улсын төсөв батлагдлаа. 12-р сарын 01-ний өдөр аймгийн ИТХ хуралдана. 12-р сарын 15-ны дотор сумын ИТХ хуралдаж, эцсийн байдлаар төсвийн тодотгол, ирэх оны төсөв хэлэлцэнэ. Үүний дараа тодорхой асуудлууд яригдана. Ямартаа ч Чингис хотод нэлээд хөрөнгө оруулалт хийнэ. Бүтээн байгуулалтууд өрнөнө. Гэр хороолол, орон сууц, зам харгуй, цэцэрлэгт хүрээлэн гээд төлөвлөсөн ажил их бий. УИХ-ын гишүүн Д.Гантулга улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар хийгдэх ажлуудын талаар идэвхтэй хөөцөлдөж байгаа. Үр дүн нь гарна гэдэгт итгэлтэй байна.
- 2018 оны ОНХС-ийн ажлыг иргэдээрээ хэлэлцүүлсэн. Үүнд Чингис хотын иргэд юуг хийгээсэй гэж хүсч байгаа вэ?
-ОНХС-ийн хөрөнгө оруулалтыг 5-р сарын 30-ны өмнө иргэдээрээ хэлэлцүүлсэн байх ёстой. Бид энэ жил төвийн 6 баг дээр 500 гаруй хүнээс санал асуулга авсан. ОНХС-г яг юунд зарцуулах вэ гэдэг нь хуулийн заалттай. Үүнийхээ хүрээнд цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, өрхийн эрүүл мэндийн төвийг дэмжих, орон сууцны дээвэр, орцны засвар хот тохижилтын техник, тоног төхөөрөмж авах, зам засвар, гэрэлтүүлэг, малжуулах хөтөлбөр зэрэг нэлээд саналууд ирсэн. Энд бас нэг зүйлийг цохоод хэлчихэд, өнгөрсөн 2015-2016 онд хийгдээд төсөв санхүүжилтийг нь өгөөд дууссан тоглоомын талбайнууд одоо бүгд сагсны шийд байхгүй, хогийн сав, сандал нь эвдэрчихсэн байна. Хот хүүхэд залуучууддаа гээд бүтээн байгуулаад байхад эвдэж сүйтгээд байдаг асуудлыг ярихгүй бол болохгүй нь ээ. Эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид нь хэлмээр байна. Хүүхэд залуус өөрсдөө ухамсартай баймаар байна. Юм юм хомс бидний үед хүүхдүүд өөрсдөө гудамжиндаа сагсны шийд зоогоод, тэрийгээ хайрлаж хамгаалаад, тоглодог байсан. Ирэх хавар энэ болгоныг засах гэж нэлээдгүй мөнгө орно. Цаашдаа нэг зүйл дээр байн байн хөрөнгө гаргаад баймааргүй байна.
- Чингис хотын айл өрхийн хэдэн хувь нь орон сууцанд байдаг юм бол. Таны хувьд ирэх онд СӨХ-г шинэ шатанд гаргана гэж ярьж байсан. Яаж гаргах вэ?
-Тантай анх ажлаа аваад ярилцлага хийж байхад, “Та ажлаа юунаас эхлэх вэ” гэхэд би шууд “ХОГ” гэж хэлж байсан. Энэ асуудал ерөнхийдөө голдрилдоо ороод байна. Бидний хувьд Хэрлэн суманд тулгамдсан олон ажил шийдлээ олоогүй, зөвхөн тухайн үед нь гал унтраах маягаар зохицуулж байсан асуудлуудыг жил тутам шийдээд явах зорилготой. 2017 онд хогны асуудлыг шийдсэн бол 2018 онд орон сууцны Сууц өмчлөгчдийн холбооны асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр зорьж ажиллана. Одоо захын орцонд ороход харанхуй. Хогтой. Ний нуугүй хэлэхэд зарим орцноос шээс үнэртэж байна шдээ. Тэгэхээр 2018 онд шууд СӨХ руу гол анхаарлаа хандуулна.
Би 2012 онд орлогчоор ажиллаж байхдаа СӨХ-г жил хэртэй ажиллуулаад сонгуулийн үр дүн гараад ажлаа өгсөн. Ингэж ажиллаж байхдаа “Өндөрхаан СӨХ”-г байгуулж, ТУЗ, гүйцэтгэх захиралтай болгоод, “Хэнтий-Ус ХХК”-д харъяалуулаад СӨХ-ны хураамж гэж 5000 төгрөг хураагаад, тухайн үед “Хэнтий-Ус” ХХК-ийн захирал байсан Д.Борхүү дарга тэр мөнгөөр нь орцнуудаа хаалга үүд, гэрэлтүүлэгтэй болгоод явж байсан.
Тэр үед хурааж байсан 5000 төгрөгнөөс одоо үлдэгдэл нь 22,7 сая төгрөг “Хэнтий-Ус” ХХК-ийн дансанд хадгалагдаад орон сууцны нийтийн эзэмшлийн талбайн цахилгааны мөнгөнд төлөгдөөд явж байгаа. Хэрвээ энэ ажил тэр голдрилоороо явсан бол чамгүй ажил хийгдэх байсан. Энэ СӨХ-д Хэрлэн сумын орон сууцны өрхүүдийн 80 гаруй хувь нь хамрагдаж байгаа.
Бид 2018 оны Улсын төсвийн болон Орон нутгийн хөрөнгө оруулалтаар орон сууцны гаднах талбай болон орц, шаардлагатай байрнуудын дээврийн засварыг хийгээд шинэ хуучингүй бүх байрыг ижил түвшинд аваачна. Орон сууцны орцны цэвэрлэгээ, гэрэл, дулаалга, камержуулалт, гадна доторх тохижилт, ногоон байгууламж тэр болгоныг тооцож төлөвлөөд, СӨХ-ны хураамжийн хэмжээгээ тогтоогоод, ирэх оны нэгээс хоёрдугаар сард бүх гишүүнийхээ хурлаар хэлэлцүүлнэ. Сумын Засаг даргын зүгээс захирамж гаргаад орлогчоор ахлуулсан ажлын хэсэг удахгүй байгуулагдана.
Тэнд дулаан хангагч байгууллагууд, төрийн төлөөлөл, иргэдийн төлөөлөл байна. Ажлын хэсэг нь бүх гишүүдийн хурлын бэлтгэл ажлыг хангаад нэр хүнд нь унасан СӨХ-г өөд нь татаж, иргэдэд зөвөөр ойлгуулъя. Бусад аймаг хотын сайн жишээнд тулгуурлан СӨХ гэдэг юмыг сэргээе. СӨХ л байхгүй бол таны 20 жил зээлд хамрагдаж авсан байр ямар байхыг яръя. Амьдрах орчныг сайжруулъя. СӨХ-ны мөнгөө хураалгадаг зөв тогтолцоо бий болгоё. Иргэдтэйгээ ойлголцоод, удирдлагын зардлыг нь хүртэл маш бага байлгаад явъя. Үйлчилгээ нь муу байхад СӨХ-ны дарга нь өндөр цалин авч болохгүй биз дээ. Энэ болгоныг зохицуулах цогц шийдэл гаргая. Ингээд хамтарч ажиллаад орц нь тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийчихдэг, байрны орчин тойрон нь цэвэрхэн, дулаахан, тохилог, төрөөс засаад өгсөн хэвээр нь олон жил хадгалах байдлыг бий болгоё. Бүх юм нь жин тан болчихоор нөгөө СӨХ-ны мөнгөнөөс хуримтлал үүсээд байрны гаднах ногоон байгууламж тохижилтын ажлууд хийгдээд явах болно. Хатуухан хэлэхэд орон сууцны хүүхдүүд орцноосоо гараад л машин доогуур орчих гээд байна шүү дээ. Тэгэхээр улсын болон орон нутгийн төсвөөр хийгдэх ажлуудаа хийгдлээ л бол улсын комисстой цуг СӨХ бас хамт хүлээж аваг. Бүх зүйл нь хяналттай хариуцлагатай байгаад, цэгцлээд авъя.
Одоогоор СӨХ-ийн нэр хүнд унасан. Тиймээс бодолтой, зөв ажиллахгүй л бол СӨХ босч ирэхгүй. Сум оролцож зохион байгуулалтуудыг хийж өгч, эцсийн шийдвэрийг иргэд гаргана гэдгийг маш сайн ойлгох ёстой.
- Манай аймагт цэвэрлэх байгууламж, дулааны станц барих ажил яригдаад байдаг. Энэ ер нь хэр нааштай явж байгаа вэ?
-Дулааны станц, цэвэрлэх байгууламжийн асуудал тулгамдаж байна. Өнгөрсөн сард УИХ-ын гишүүдтэй уулзахдаа энэ талаар хэлсэн байгаа. Чингис хот түүхэн аялал жуулчлалын төв болно. Аялал жуулчлалын гол угтаж авах, үдэж гаргах цэг нь мөртлөө жуулчны улирал нь эхлэхэд нийслэлийн зарим өмхий үнэртсэн дүүрэг шиг болох нь. Үүнийг анхааралдаа авахыг хэлж байгаа. УИХ-ын гишүүд шийдүүлэхийн төлөө ажиллаж байна.
Олон улсын хөнгөлөлттэй зээл тусламж гээд олон эх үүсвэрүүдээс хийгдэнэ гэж яригддаг. Сая манай шинэ Засгийн газрын тэргүүн Хэнтий аймгаас хоёр ч удаа УИХ-д сонгогдож улстөрийн гараагаа эхэлж байсан хүн сонгогдлоо. Тэгэхээр бас нэлээд нааштай хурдтайгаар шийдэгдэх байх гэсэн бодол байна.

Д.Одонтунгалаг