Эмэгтэй бизнес эрхлэгчид ногоон зээлийг хөнгөлөлттэйгээр авах боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Уур Амьсгалын Ногоон Сантай ХасБанк хамтран ажиллаж, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгодгийг төдийлөн мэддэггүй хүн олон бий.
Хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааг хөгжингүй орнуудаас хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулж, санхүүжүүлэх зорилготой тус санд нийт 10 тэрбум ам.долларын хөрөнгө төвлөрөөд байгаа аж.
Хүлэмжийн хийг бууруулах зорилгоор олгогдох Бизнес зээлийн хөтөлбөр нь 60 сая ам.долларын сангаас бүрдэж байгаа бөгөөд Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг танилцуулж, дэмжих зорилготой юм.
Энэ хүрээнд төслүүдийг санхүүжүүлснээр ХасБанк найман жилийн хугацаанд нийт 1.2 сая тонн хүлэмжийн хийг бууруулах боломжтой гэнэ. Түүнчлэн, энэхүү хөтөлбөрийн гурав дахь жилийн эцэст зээлийн багцын 50 хувийг эмэгтэй бизнес эрхлэгчид эзлэхээр төлөвлөгджээ.
Эрчим хүчний хэмнэлттэй эсхүл хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгч бизнес эрхлэгч болон уг бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэл, угсралт суурилуулалтын үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд зориулсан зээлийг олгож байна. Зээл нь бизнес эрхлэгчдэд 1.25 хувь, эмэгтэй бизнес эрхлэгчдэд 1.15 хувийн хүүтэйгээр таван жилийн хугацаатай олгогдох аж.
Мөн эмэгтэй бизнес эрхлэгчид дараах нөхцлийн аль нэгийг хангаснаар хөнгөлөлттэй зээлийн хүүнд хамрагдах боломжтой юм. Үүнд:
·Тухайн компанийн 51 хувиас дээш хувийг эмэгтэй эсхүл эмэгтэйчүүд эзэмшдэг байх;
·ТУЗ-ийн гишүүдийн болон Удирдлагын багийн аль нэгийг хамгийн багадаа 30 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байх;
· Нийт ажиллагсдын хамгийн багадаа 40 хувь нь эмэгтэйчүүд байх;
Хүлэмжийн хийг бууруулах зорилгоор олгох бизнесийн зээлд барилгын засвар сайжруулалт, халаалт хөргөлтийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэл, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний бусад эх үүсвэр, цэвэр түлш, сайжруулсан түлш зэргийн үйлдвэрлэл, худалдаа, угсралт суурилуулалтын үйлчилгээ эрхлэгч болон эцсийн хэрэглэгч бизнес эрхлэгчид хамрагдах боломжтой юм байна.
Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд тулгамдаж буй асуудал болох уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад ХасБанк бодитой хувь нэмэр оруулж, тогтвортой эрчим хүчний зах зээлд санхүүжилт олгож байгаа нь талархууштай.

Д.Одонтунгалаг