Нэрт гүн ухаантан З.Агваанбалдангийн 220 жилийн ойг тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Монголын Буддын нэрт гүн ухаантан Занын Агваанбалдангийн мэлмий гийсний 220 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Хэнтий аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор баталж, арга хэмжээг зохион байгууллаа.
Ойн хүрээнд Хэнтий аймгийн болон Галшар сумын Улаанбаатар хот дахь Нутгийн Зөвлөл, аймаг, сумын ЗДТГ, ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн ФШСТэнхим, МБШТөв, Гандантэгчинлэн хийдийн Дашчоймпэл дацан, “Хасу Мегават” ХХК зэрэг байгууллагууд хамтран “Чойрын таван ботиор мэргэшсэн их ухаантан” Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг МБШИСургууль дээр зохион байгуулсан юм.
Тус бага хуралд ХБНГУ, ОХУ-ын Тува, БНХАУ-ын ӨМӨЗО-ны таван эрдэмтэн, судлаач, Монголын долоон эрдэмтэн судлаач илтгэл тавьж, хэлэлцлээ. Мөн урилгаар ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ш.Ариунаа, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор О.Хатанболд, МБШТөв Гандан тэгчинлэн хийдийн ЭСХ-ийн захирал С.Амгалан, МБШТөв Гандантэгчинлэн хийдийн Дашчоймпэл дацангийн шунлайв С.Гантөмөр, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн ахлах багш, доктор, профессор М.Гантуяа, дуун хөрвүүлэгч, судлаач Д.Цэдэв, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, Галшар сумын ИТХ-ын дарга П.Энхбаатар, Засаг дарга Б.Энхтайван, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Батбаяр, дэд дарга, Галшар сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга Ж.Түмэн-Аюуш, дэд дарга Г.Эрдэнэбат, Занын Агваанбалдангийн нэрэмжит Галшар сумын ЕБС-ийн захирал О.Баярмаа нарын албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл 60 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо. Бага хурлын дараа МБШТ Гандан тэгчинлэн хийдийн Дашчоймпэл дацанд мандал өргөх ёслол болов.
Хурлын үеэр Галшар сумын ЗДТГ, Улаанбаатар хот дахь Нутгийн Зөвлөлөөс З.Агваанбалдангийн нэрэмжит шагналыг бий болгон эхний гуравдугаар байр эзэлсэн шилдэг бүтээлүүдэд мөнгөн шагнал олгож, цаашид таван жил тутамд энэхүү нэр хүндтэй шагналыг олгож байхаар шийдвэрлэсэн байна.
Тус хурлыг угтаж ШУА-ийн философийн хүрээлэнгээс Академич Ч.Жүгдэр агсны 1978 онд бичсэн “З.Агваанбалдангийн гүн ухааны үзэл” номыг дахин хэвлүүлж, Тунгалаг цоржийн “Илт онолын чимэгийн үг, утгын үүднээс номлосон шастир, майдарын нүүрийн эшлэл нэрт оршвой” бүтээлийг орчуулагч Д.Цэдэвийн орчуулгаар доктор М.Гантуяа редакторлан олны хүртээл болгосон бол ФХ, МУИС-ийн философи, шашин судлалын тэнхимээс Олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлүүдийг эмхэтгэн хэвлүүлж олонд түгээлээ. Үүнээс гадна номын дээжээс Хэнтий аймгийн нийтийн Номын сан болон сумдын Номын сан, түүний нэрэмжит ЕБС-д хандив өргөсөн юм.
Ойг угтаж Хэнтий аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа Гүндүгаварлин, Шадавдаржаалин хийд, сумын ЗДТГ-тай хамтран Галшар сумын хилийн дагуу Ганжуур эргэх ажлыг зохион байгууллаа.

Нэрт гүн ухаантан З.Агваанбалдан гэж хэн байв?
Монголын сэтгэлгээний түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулж, олны дунд Эрдэнэ тунгалаг цорж, Балдан цорж, Тунгалаг цорж, Намдаллингийн лам хэмээн алдаршиж ирсэн Их Хүрээний цорж З.Агваанбалдан нь 1797 онд Халхын Сэцэн хан аймгийн Хардэл жанжин бэйсийн хошуу одоогийн Хэнтий аймгийн Галшар сумын нутагт малчин ард Занын гэрт төрж өсчээ.
Тэр 1797-1864 оны хооронд амьдарч, зохиол бүтээлээ туурвиж байв. Тэрээр зургаан настайгаасаа төвд бичиг үсэг, уншлага ном заалгаж, Буддын боловсролыг шат дараалан үзсээр гүн ухаанд суралцсан байна. Мөн XIV жарны цагаагчин туулай жил Төвдийн Лхас хотноо Буддын гүн ухааны Линсрай гавьжийн зэргийг хамгаалж, 1836-1847 онд Их Хүрээний Цоржийн өндөр албан тушаал гүйцэтгэж байх үедээ шашин номын бүхий л үйл хэргийг удирдан зохион байгуулж байжээ.
З.Агваанбалдан нь зөвхөн тайлбарлагч байсангүй философийн бие даасан олон уран бүтээл туурвисан томоохон сэтгэгч, мэргэжлийн философич байсан бөгөөд том жижиг хэмжээний 96 зохиолоос бүрдсэн зургаан боть ном, тайлбар бүтээсэн байдаг. Тэрээр Гунгаачойлин, Дашчоймпэл хоёр чойр буюу гүн ухааны дацангийн лам нарын ухааныг задлах, хооронд нь өрсөлдүүлэх зорилготой Парчин Жийдэн гэх агуу бүтээлийг туурвисан төдийгүй Халх Монголын бурханы шашны гэгээн лам нарын дэг журам, жаяг, сахил санваарын гол ном болох Дүйцэг хэмээх бүтээл, Их хүрээний лам нарт сахил хүртээх болон уншлага чого чагминг зохиосон нэгэн ажгуу.

Д.Одонтунгалаг