МАН-ын бүлэг мэдээлэл хийсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-13 14:18:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Монгол Ардын намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийлээ.

Тус бүлэг дэгийн дагуу даваа гараг бүрт хуралдаж, хуралдааны дараа бүлгийн дарга болон холбогдох гишүүдийн хамт сэтгүүлчдэд мэдээлэл хийдэг. Өнөөдрийн хувьд уг бүлгээс хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэнгүй. 

АН-ын бүлгийн хувьд өнөөдөр хуралдаж, гурван асуудал дээр байр сууриа нэгтгэсэн. Тус бүлгийн хувьд МАН-ын гишүүдийн талцал улс орны хэмжээний томоохон асуудлуудыг гацааж байна. Тухайлбал, ирэх оны төсвийг өнгөрсөн 7 хоногт батлах боломжтой байсан ч хойрго хандсан хэмээн шүүмжилж байсан юм.
Б.Туул
Related news