Гурван мянга гаруй хүн хадлан тэжээл бэлтгэх ажилд оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-30 14:38:45
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн хэмжээнд  3427 иргэн хадлан тэжээл бэлтгэх ажилд оролцжээ.  Тэд 116.7 мянган тн хадлан, 2585 тн ногоон тэжээл, 22 тн үйлдвэрийн тэжээл, 102,3 тн гар тэжээл бэлтгээд байна. Мөн Засгийн газрын 186 дугаар тогтоолын дагуу сум бүр 100 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд сумдын удирдлагууд хадланчидтай гэрээ, хэлцэл хийн ажиллажээ. 

Ингэснээр одоогийн байдлаар сумын нөөцөд 1154 тн өвс бэлтгэж 64,1 хувь,  63,8 тн тэжээл бэлтгэсэн нь 12 хувь, тус аймгийн Засаг даргын нөөцөд 265 тн өвс бэлтгэсэн нь  88,3 хувь, 60 тн тэжээл бэлтгэсэн нь 85,7 хувь, аймаг, сумын аюулгүйн нөөцийн бэлтгэл 56,9 хувьтай тус тус хангагдсан байна.

Хэнтий аймгийн Дархан, Дэлгэрхаан сумаас хоёр хадлангийн салаа Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд хадлан хадаж дуусчээ. Түүнчлэн Сэлэнгэ, Дундговь, Төв аймаг, Улаанбаатар хотоос таван иргэн, өөрийн аймгийн 16, нийт 21 иргэн  сумдын удирдлагуудтай гэрээ байгуулан 6300 га-д хадлан бэлтгэсэн байна. 
Д.Одонтунгалаг
Related news