Биндэр сумын шинэ сургууль ирэх сард ашиглалтад орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/.2009 онд анх сууриа тавьсан ч санхүүгийн асуудлаас болж царцаагдаад байсан Хэнтий аймгийн Биндэр сумын ЕБС ирэх 11 дүгээр сард ашиглалтад орохоор болжээ.
Нийт 640 хүүхдийн багтаамжтай тус сургуулийн барилгын санхүүжилтыг энэ онд бүрэн шийдсэнээр барилгын ажил нь 95 хувьтай явагдаж байгаа юм байна.
Ардын уран зохиолч С.Эрдэнийн нэрэмжит Биндэр сумын 12 жилийн сургуулийн хуучин барилга нь 93 жилийн өмнө палкаар барьсан, хоёр давхар, анги тус бүртээ зуухтай, өөрсдөө галлаж халаадаг хүндхэн нөхцөл байдалд багш, сурагчид олон жилийг өнгөрөөж байгаа юм. Мөн дээврээс нь цас, борооны ус гоожиж, таазнаасаа нуралт өгсөн бөгөөд МХГ-аас сургалт явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг.

Тиймээс аймаг орон нутгийн зүгээс тус сургуулийн шинэ барилгын ажилд онцгойлон анхаарч, ирэх долоо хоногт Хэнтий аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг тус сургуулийн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцахаар төлөвлөжээ.
Шинэ сургуулийн барилга нь 2,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, гурван давхар барилга бөгөөд одоо төвийн нэгдсэн халаалтад холбогдох ажлууд хийгдэж байна.
Тус сургууль нь 2017 оны хичээлийн жилд 63 багш ажилчид, 756 сурагчтай үйл ажиллагаагаа явуулж байна.
Д.Одонтунгалаг