Сумын айргаас Улсын түрүү хүртэл...
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/.
Атаршсан омголон хүлгийн
Ар зоонд нь тухалж
Айраг сэнгэнэсэн гэрийнхээ
Хоймор талд завилсан Монгол уяач
Монголын бахархал юм.
Нэг айлаас төрсөн Монгол Улсын сайн малчин, аймгийн “Алдарт уяач” Н.Шаравжамц, Н.Донойдоо нарыг Хэнтийчүүд андахгүй. Удамт малчин А.Намжил, С.Сүх нарын таван хүүхдээс тодорсон энэ ах дүүс өдгөө нутаг орондоо төдийгүй улсдаа данстай сайн малчид, уяачид болсон билээ. Энэ удаад Монгол Улсын сайн малчин, аймгийн “Алдарт уяач” Н.Донойдоогийн тухай өгүүлэхийг зорьлоо.

Монголчууд бид эрт дээр үеэс хүлэг морио шинжин уях нарийн дэг соёл, ёс суртахууныг дээдлэн сахиж ирсэн ард түмэн билээ. Тиймдээ ч морь уях нарийн арга ухаанд гүн нэвтэрсэн хүмүүнийг уяач хэмээн алдаршуулдаг уламжлалтай. Эрийн хийморь, адууны тэнгэртэй төрсөн олон алдарт Хэнтий нутгаас төрсөн байдаг. Тэдний нэг алдарт уяач Н.Донойдоо долоон настайгаасаа хурдан хүлгийн зоон дээр гарч, гийнгоон дуугаар хөглөгдсөн хүүхэд нас нь хурдан морьдын уралдаан дунд шуугинхан өнгөрчээ.
Түүнийг 14 настайд эцэг А.Намжил нь мориноос унан хүндээр гэмтэж, ах Н.Шаравжамц нь эр цэргийн албанд мордсон тэр цагаас хүүхдээрээ шахуу Донойдоо айл гэрээ толгойлон мал маллаж, морь уях ажлыг бие даан хийж эхэлсэн гэдэг. Хүү 14 настайгаасаа нагац ах С.Лувсан, С.Сандуй нарыгаа даган морь уях эрдэмд суралцаж, анхлан уясан хонгор даага нь сумынхаа баяр наадамд айрагдаж, түүний уяачийн гараа эхэлсэн юм. Тиймдээ ч ах Н.Шаравжамцыгаа 3 жил цэргийн алба хаагаад ирэхэд нь сумынхаа баяр наадмаас 3 жил дараалан айраг авсан туршлагатай уяач угтаж байсан сайхан дурсамж байдаг.
Донойдоогийн залуу насыг монгол наадам, морьдоо цоллуулсан омогшилт өдрүүдгүй төсөөлөхөд бэрх. 40 гаруй жил морины уяан дээр өнжсөн алдарт маань өдгөө 60 насыг зооглож, улс, аймаг орон нутгийнхаа баяр наадмаас 100 гаруй айраг, түрүү хүртээд байна.
Тэдний адуун сүрэгт Дорноговь аймгийн Дэлгэрэхийн тайж, баньд адууны угшил зонхилдог бөгөөд уяач маань газар газрын хурдыг цуглуулж, сүргийнхээ цусыг сэлбэж иржээ. Түүний адуун сүргээс алдарт будан азарга, хүрэн азарга, алаг морь, хул азарга гээд олон цуутай хүлгүүд тодорсон юм. Тэр дундаа ханийнхаа ах аймгийн Алдарт уяач С.Буяндашаас авч байсан “Хүрэн азарга” нь Донойдоог мөн ч олон жил баярлуулсан хурдан хүлэг. Одоо хэр нь энэ хүрэн азарганы үр төл нутаг орондоо шандасаа гайхуулан байна.
Алдарт маань улсынхаа наадамд гурван ч удаа хурдаа сойсон нэгэн. Өнгөрсөн жил улсынхаа баяр наадамд гурав дахь удаагаа морьдоо сойж, Баянхутаг сумын уяач Мэндбаярын адууны угшилт хээр даага нь түрүүлсэн сайхан үйл явдал тохиосон юм. Хашир уяачийн энэ амжилт Хэнтий аймгийн хурдны түүхийг нэг түрүүгээр нэмсэн бахдалт баяр мөн билээ.
Тэрбээр адууг эмгэг суулгаж, хөл нурууг нь авалгүй зөв сайхан эдлэхийг эрхэмлэж, үр хойчдоо захиж сургадаг бөгөөд морь уяна гэдэг уяачаас нарийн мэдлэг мэдрэмж, ур дүй шаардсан чухал ажил юм. Энэ ч утгаараа уяач маань уях морьдоо намар цагаас эхлэн эртнээс уяа сойлгийг нь бэлтгэж эхэлдэг нарийн арга туршлагатай. Уяач “Халзан” хэмээх Цэнд, Чимэддоо гээд нутгийн хөх өвгөчүүлийн зааж, захиж ирсэн морь уях эрдмийг Донойдоо алдарт өөрөөрөө дамжуулан үр хойчдоо өвлүүлж явна.
Донойдоо алдарт 2 хүү, 3 охинтой өнөр бүлийн өрхийн тэргүүн юм. Түүний хань Т.Дашдолгор нь алдарт морь шинжээч Онон мөр хавангийн төрлийн хүн бөгөөд “Алдарт”-ын мөрийг түшиж, амжилтыг өргөлцөж яваа хүндтэй нэгэн билээ.
Баяр наадам ойртсон зуны өдрүүдэд алдарт маань амсхийх завгүй болдог. Нас насны 10 гаруй морь алдартын уяан дээр дүүхэлзэнхэн наадамд яарсан уяачдын сэтгэл адил тогтож ядан байгаа харагдана.
“Морь уяна гэдэг морийг хайрлахаас эхэлдэг” хэмээх энэ үгийг Донойдоо алдарт хүүхдүүддээ байнга захиж сургана. Түүний бага хүү Д.Бизъяа аавынхаа эрдэм чадлыг өвлөж яваа ирээдүйтэй сайн уяач. Түүний уяж хурдлуулсан хурдан буурал үрээ 2013 онд Дархан сумын 90 жил, Төв аймгийн Баянжаргалан сумын 90 жилийн ойн баяр наадамд түрүүлж, уяачийн гараагаа амжилттай эхэлсэн юм. Тиймдээ ч өнгөрсөн 2016 онд Дархан сумын “Шилдэг уяач”-аар шалгарч, шаггүй уяач болохоо харуулжээ. Донойдоо алдарт хүүгийнхээ морь уях чадварыг сайжруулах зорилгоор Монгол Улсын манлай уяач Р.Ганхуяг, “Дааган” хэмээх Ганаа, Д.Онон гээд шилдэг сайн уяачдыг дагуулан туршлага суулгадаг. Харин энэ жил Бизъяа Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн “Түмний эх” галд нийлж, морьдоо уяж сойхоор төлөвлөөд байна.
Хүлэг сайн морь, хүлгээ хайрлах түмний сэтгэлгүйгээр төсөөлөхийн аргагүй монгол наадмын тэнгэрт хурдан хүлгийнхээ тоосыг өргөж яваа эцэг хүү хоёрын тухай товч өгүүлэхэд ийм болой.

Д.Одонтунгалаг