Монголбанкинд “Монгол алтаа” тушаахыг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. "Алт-2" үндэсний хөтөлбөртэй уялдуулан Монголбанкнаас "Монгол алт" аяныг өрнүүлж байгаа талаар Хэнтий аймаг дахь Монголбанкнаас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Энэ хүрээнд Монголбанк алтны худалдан авалтыг нэмэгдүүлж, иргэдэд энэ талаарх мэдээлэл, сурталчилгааг хүргэхээр төлөвлөсөн бөгөөд Монголбанкинд “Монгол алтаа” тушаахыг уриаллаа.
Алт тушаалтын ид үе 8-10-р сар гэж үздэг. Тиймээс Монгол Улсад алт олборлогч аж ахуйн нэгж, иргэд олборлосон алтаа хуулийн хүрээнд Монголбанкиндаа тушаавал дэлхийн зах зээлийн үнээр худалдах, төлбөр тооцоог нь өдөрт нь хийх боломжтойгоос гадна бизнесээ илүү өргөжүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой аж.
Энэ сарын 13-ны өдрийн байдлаар Монголбанкны нэг грамм алт худалдан авах үнэ 102,068.11 төгрөг болж өмнөх өдрүүдээс өссөн байна. Харин ченжүүд ойролцоогоор 60-70 мянган төгрөгөөр авдаг гэнэ.
Өнгөрсөн жил Монголбанкны алт худалдан авалт 18.3 тоннд хүрч байжээ. Алтыг иргэд түлхүү тушаадаг байна. Энэ нь ААН-үүд татвараас тодорхой хэмжээнд зайлсхийн иргэдийг бодвол харьцангуй бага тушаадаг байж болох талтай гэдгийг хэлж байлаа.
Нөгөөтэйгүүр 2016 оны сүүлээс эхлэн Лондонгийн үнэт металлын биржийн хамгийн сүүлд зарлагдсан ханш буюу дэлхийн зах зээлийн үнээр алт худалдан авч эхэлсэн нь иргэдийн Монголбанкинд алтаа тушаах сонирхлыг нэмэгдүүлсэн гэхэд болно.
Бичил уурхайчдын хамгийн гол тулгамдаж байгаа асуудал нь сорьцлолт юм. 21 аймагт олборлогдож байгаа алтыг зөвхөн Улаанбаатар хотод ҮМСХГ-т сорьцлуулсны дараа Төв банкинд тушаах процесс явагддаг байна.
Төв банкны хувьд "Монгол Алт" аяны хүрээнд Монголбанкны дэргэд Үнэт металлын сорьцын лаборатори байгуулах талаар судалж байгна. Мөн лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэн орон нутаг дахь Монголбанкны 17 салбар, хэлтсийн аль шаардлагатай аймагт салбар нээх, эсвэл арилжааны банкуудаар орон нутагт алт худалдан авах ажлыг хийлгэх боломжийг судлан хамтран ажиллах талаар яригдаж байгаа ажээ.

Д.Одонтунгалаг