Өсвөр насны охидыг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-10-12 21:54:08
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас БОЭТ, Өрхийн эрүүл мэндийн төв, Боловсрол соёл, урлагийн газар, ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран охидын урьдчилан сэргийлэх үзлэгийг хоёр үе шаттай зохион байгууллаа.
Үзлэг, шинжилгээнд Арвайхээр сумын ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн 600 орчим, сумдын ерөнхий боловсролын сургуулиудын 4000 гаруй охидыг хамруулсан байна. Энэ удаагийн үзлэгээр охидын дунд бөөр, шээсний замын өвчлөл дийлэнх хувийг эзэлжээ. Тиймээс бэлгийн ариун цэврийг сахих, сэрүүн, хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан дулаан хувцаслах, доороосоо даарахгүй байхыг охидод зөвлөсөн байна.
Б.Батчимэг
Related news