Нийгмийн даатгалын байцаагчдын Хангайн бүсийн урлаг, спортын наадам болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-11 18:22:15
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсад нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ойд зориулсан Хангайн бүсийн урлаг, спортын наадам Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургууль дээр хоёр өдрийн турш боллоо. Хангай бүсийн урлаг спортын наадамд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл аймгуудын Нийгмийн даатгалын байцаагч ажилтнууд гээд нийт 60 орчим тамирчин гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, теннис гэсэн дөрвөн төрөлд оюун ухаан, авхаалж самбаагаа сорьсон юм.

Гар бөмбөг болон сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй төрлийн тэргүүн байранд Говь-Алтай, Баянхонгор аймгууд, шатрын тэмцээний эрэгтэй эмэгтэй төрөлд Хөвсгөл аймгийн ЭМНДХ-ийн байцаагч Д.Отгонбаяр, Архангай аймгийн байцаагч Э.Болормаа нар орсон бол теннисний тэмцээнд Говь-Алтай аймгийн Б.Дамчийбадгар, Архангай аймгийн А.Ариунтуяа нар тус тус нэгдүгээр байрт оржээ.  

Спортын наадмын нээлтийн үйл ажиллагаанд ЭМД-ын Бодлого хэрэгжилтийн газрын дарга И.Энхбат, Хяналт шалгалтын газрын дарга Д.Ганзориг нар ирж оролцсон байна.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын 75 жилийн ойн баярын арга хэмжээ энэ сард Улаанбаатар хотод болно. 

Б.Гэрэлт-Од
 
Related news