Ахлах ангийн сурагчдыг БЗДХ-аас урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгээс энэ хичээлийн жилд Хэрлэн сумын ЕБС-ийн нийт 1066, зургаан сумын 900 орчим сурагчийг БЗДХ-аас урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Одоогийн байдлаар Хэрлэн 4-р сургуулийн 189, Хан Хэнтий цогцолбор сургуулийн 74, Үндэсний лаборатори нэдүгээр сургуулийн дотуур байрны 98, Тэмүүжин цогцолбор сургуулийн 178 сурагчийг үзлэг шинжилгээнд хамруулаад байгаа аж. Мөн Хэрлэн сумын ЕБС-ийн ахлах ангийн 1085 сурагчид Нөхөн үржихүйн Эрүүл мэнд, Аюултай үр хөндөлт, Өсвөр насныхны онцлог зэрэг сэдвүүдээр зургаан удаагийн сургалт зохион байгуулжээ.
Өнгөрсөн 2016-2017 оны хичээлийн жилд Хэрлэн сумын хэмжээнд зохион байгуулсан урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан нийт сурагчдын тодорхой хувь нь БЗДХ-т өртсөн гэсэн дүн мэдээлэл гарчээ.
Энэ нь эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, харъяа эрүүл мэндийн салбарынхны анхаарал хандуулах асуудлын тоонд зүй ёсоор багтаж байгаа юм. Түүнчлэн БЗДХ-аас урьдчилан сэргийлэх чиглэлээр явагдаж буй сургалт сурталчилгаанд ЕБС-иуд өсвөр үеийнхнийг тогтмол хамруулж байх шаардлагатай байгааг илтгэж байна.

Д.Одонтунгалаг