Л.Наранчимэг: Өнөө цагийн өртөө улаачид бид ажил мэргэжлээрээ бахархаж явдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэдэн мянганаар тооцогдох түүхийн нугачаанд хөгжин цэцэглэж, холыг ойртуулж, хоёрыг учруулж ирсэн Монголын шинэ цагийн шууданчид 96 жилийнхээ түүхийг бичиж байна. Энэ удаад Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын шууданч Л.Наранчимэг гэх эгэл нэгэн бүсгүйтэй ажил мэргэжлийнх нь талаар ярилцлаа.
- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өөрийгөө манай уншигчдад товч танилцуулахгүй юу?
-Баярлалаа. МОНЦAМЭ агентлагийн сайтаар дамжин уншигч олонтойгоо уулзаж байгаадаа баяртай байна. Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Намайг Лувсандамбилын Наранчимэг гэдэг. Би Хэнтий нутагтаа төрж, Өндөрхаан уулынхаа өвөрт өсөж торнисон азтай хүн. Аав минь Сангийн аж ахуйд насаараа токарьчин хийж байсан. Харин ээжийг маань Сангийн аж ахуйнхан андахгүй. "Бариач Аюуш" гэж олны дунд алдаршсан нямбай, ажилсаг хүн байсан даа.
- Та хэзээнээс Бор-Өндөр сумын шууданчаар ажиллах болсон бэ?
-Би 2009 оноос Бор-Өндөр сумын шууданчаар ажилд орж одоог хүртэл тасралтгүй 8 жил ажиллаж байна. Холыг ойртуулж, хоёрыг учруулдаг сайхан ажил мэргэжилдээ эзэн байхыг хичээдэг. Оюуны талх болсон мэдээ мэдээллийг сонин сэтгүүлээр дамжуулан иргэддээ хүргэх нь бидний үүрэг. Анх ажилд орж байх үедээ би гэдэг хүн мэдэхгүй, чадахгүй олон зүйлтэй тулгарч байсан. Сайхан хамт олны хүчээр өдий зэрэгтэй явна даа.
-Ажил мэргэжлийнхээ онцлогийг бидэнтэй хуваалцаач?
-Шуудангийн ажил шууданч хүнээс ажлын хариуцлагатай, хурдан шуурхай, цаг баримтлах ёс зүйтэй байж, орчин үетэйгээ хөл нийлүүлэн ажиллахыг байнга шаардаж байдаг. Миний ажил үйлсийн ололт амжилт Ц.Нарангэрэл даргатай Хэнтий аймгийн Шуудан үйлчилгээний газрын хамт олон болон Бор-Өндөр сумын ард иргэд, албан байгууллагуудтай салшгүй холбоотой. Намайг цаг үргэлж дэмжиж, тусалж байдаг тэдэндээ энэ дашрамд баярлаж, талархаж явдгаа илэрхийлье.
- Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол?
-Долоо хоногийн зургаан өдөр нь шуудантай байдаг. Тиймээс сонин хэвлэл, албан бичиг, илгээлт илгээмж зэргийг цаг тухайд нь хаягт эзэнд нь хүргэж өгснөөр миний ажлын нэг өдөр өнгөрдөг. Баярлаж, гунигласан үедээ ажлаасаа эрч хүчийг авч байдаг. Шуудангийн ажил маш сайхан ажил. Зөв энерги, дулаан уур амьсгалтай, эрч хүч мэдрэгдсэн хамгийн сайхан ажил шүү дээ. Өнөө цагийн өртөө улаачид бид ажил мэргэжлээрээ маш их бахархаж явдаг.
-Бор-Өндөр суманд хэвлэл захиалга хэр хэмжээнд явагддаг вэ? Жишээ нь хамгийн олон захиалагчтай хэвлэл юу байна?
-Манай суманд хамгийн их хэвлэл захиалгыг Бор-Өндөрийн Уулын Баяжуулах Үйлдвэр, мөн сумын ЗДТГ зэрэг байгууллагууд хийдэг. Хамгийн олон захиалагчтай нь гэвэл Хэнтийн мэдээ сонин байна, мөн ТV ZONE сэтгүүл, өдөр тутмын сонинууд, Соронз гэх мэт хэвлэлүүд байна даа.
-Ярилцлагынхаа төгсгөлийн асуултыг танд үлдээе?
-Хан Хэнтий нутагтаа үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагууддаа хандаж хэлэхэд манай шуудангийн байгууллагаар байнга үйлчлүүлж, хайртай дотны хүмүүстээ сэтгэлийн үгээ өөрийн гараар бичиж илгээгээрэй гэж хэлмээр байна. Мөн алс хол суугаа аав ээж, үр хүүхэддээ илгээлт, илгээмж захидал явуулан, ном сонингоо идэвхтэй захиалж, мэдээ мэдээллээ тогтмол авч байгаарай гэж дамжуулья.
- Ярилцсанд баярлалаа.

Д.Одонтунгалаг