Хууль бусаар алт олборлох гэж байсан компанийн үйл ажиллагааг зогсоов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Галуут сум дахь Өлзийт голын сав дагуу буюу Их тойруу хэмээх газар хууль бусаар алт олборлолт явуулах гэж байсан “Тулга жаргалант” компанийн үйл ажиллагааг зогсоосон талаар БОАЖЯ-наас мэдээлэв.
Тус газар алт олборлолт явуулсан тохиолдолд Байдраг голын үндсэн цутгал Өлзийт голын ай сав болон Бөөн цагаан, Орог нуурын эко системд сөргөөр нөлөөлөх магадлалтай юм.
Хууль бус алт олборлолтын уршгаар байгаль орчин, тэр дундаа голын сав газрууд ихээр сүйддэг. Үүнтэй холбоотой БОАЖ-ын сайд Д.Оюунхорол цаг тухай бүрт нь арга хэмжээ авч, холбогдох бусад яам, агентлагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан орон нутагт ажиллах үүрэг өгсөн юм. Ажлын хэсэгт БОАЖЯ, УУХҮЯ, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, МХЕГ, АТГ, Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөл багтсан байна.

Ч.Ариунболд
Related news

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days