Хэнтий аймагт НӨАТ-ын 1042 азтан тодроод байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Татварын хэлтсээс мэдээлснээр энэ оны эхний найман сарын байдлаар Хэнтий аймгийн хэмжээнд нийт 1042 азтан тодорсон гэв.
Тухайлбал, нэг азтан 4.000.000 төгрөг, 7 азтан 500.000 төгрөг, 1034 азтан 20.000-100.000 төгрөгийн азтан болсон аж. Өнгөрөгч 8 дугаар сарын 1-31-ний өдрүүдийн сугалааны тохирлоор улсын хэмжээнд 13181 азтан тодорсны 157 нь Хэнтий аймгийн иргэд юм.
Тухайлбал, нэг азтан 4.000.000 төгрөг, 7 азтан 500.000 төгрөг, 1034 азтан 20.000-100.000 төгрөгийн азтан болсон аж. Өнгөрөгч 8 дугаар сарын 1-31-ний өдрүүдийн сугалааны тохирлоор улсын хэмжээнд 13181 азтан тодорсны 157 нь Хэнтий аймгийн иргэд юм.
Өнгөрөгч есдүгээр сарын 17-ны өдөр явагдсан тохирлоор Бор-Өндөр сумын харъяат С.Мөнхцэцэг 1600 төгрөгийн үнэтэй Коровка печенийг охиндоо худалдан авч, баримтаа бүртгүүлснээр 4 сая төгрөгийн азтан болжээ. Тэрбээр гар утсандаа и-баримтын аппликейшн суулгасан бөгөөд өнгөрсөн онд дансанд нь буцаан олголтын 20 мянган төгрөг орсноос хойш урамшиж, татварын хөнгөлөлтөө эдэлж байх нь ашигтай гэдгийг ойлгосон байна. С.Мөнхцэцэг өнгөрсөн 4 дүгээр сард мөн 20 мянган төгрөгийн азтан болж байжээ. 4 сая төгрөгийн азтан болсныхоо дараа холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн өгсөн тэрбээр одоо азтаны хишгээ хүлээж байна.
Монгол Улсын Их Хурлаар Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр баталсан бөгөөд 2016 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, сургалт сурталчилгааг тус аймгийн Татварын хэлтсээс байнга явуулан, зөвлөн туслах ажлын чиг үүргийн дагуу https://ebarimt.mn сайтад шинээр 436 иргэнийг бүртгэн нэвтрэх код, нууц үгийг олгожээ.
Иргэн та ч гэсэн төлбөрийн баримтаа тухай бүр бүртгүүлж, азтан болоход ойрхон байна.
Д.Одонтунгалаг