Хэнтийчүүд мастеруудын их наадмаас таван медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-03 21:10:13
Хэнтий /МОНЦАМЭ/. Монголын мастеруудын биеийн тамир спортын хорооны Хэнтий аймаг дахь салбарын хамт олон өнгөрсөн сард Өвөрхангай аймагт зохион байгуулагдсан “Мастеруудын спортын lll их наадам-д амжилттай оролцоод ирлээ.

Тус наадамд нийтдээ салбарын 10 гаруй тамирчид оролцож, Хэнтий аймаг дахь МСҮТ-ийн багш Х.Элбэгсанаа Граунд гольфийн төрлөөр хүрэл медаль авч, “Алтан бөмбөг”-ийн эзэн болсон бол Батширээт сумын тамирчин н.Базаррагчаа шатрын төрөлд хүрэл медаль, Бор-Өндөр сумын тамирчин н.Лхамсүрэн Софт волейболын төрөлд хүрэл медаль, Биндэр сумын тамирчин н.Загдаа- 5 км-ийн кросс гүйлтэд алтан медаль, Хэрлэн сумын тамирчин н.Хэрлэнчимэг 3 км-ийн кросс гүйлтэнд мөнгөн медаль хүртсэн юм. Үүнээс гадна  “Мастеруудын спортын их наадам”-ыг дараа жил Хэнтий аймагт зохион байгуулахаар болж, манай тамирчид шилжин явах тугаа гардан авлаа.

Монголын мастеруудын биеийн тамир спортын хорооны Хэнтий аймаг дахь салбар нь энэ оны эхээр байгуулагдсанаас хойш ахмад үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг чийрэгжүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагааг амжилттай явуулж байна.
 Д.Одонтунгалаг
 
 
 
Related news