Хуулийн этгээдийн бүртгэлийн “Нээлттэй хаалганы өдөр” боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас зохион байгуулж буй “Ажлын уялдаа-амжилтын үндэс” сарын аяны хүрээнд Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Хуулийн этгээдийн бүртгэлийн “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгууллаа.
Энэхүү нээлттэй хаалганы өдрөөр иргэдэд бүргэлийн үйлчилгээгээ суралчлах, үйлчилгээ үзүүлэх, хуулийн этгээдэд мэдээлэл өгөх, гарын авлага тараах, сарын аянаа танилцуулах зэрэг үйл ажиллагаа явагдсан юм.
“Ажлын уялдаа-амжилтын үндэс” сарын аяны хүрээнд тус хэлтэс нь орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран иргэдэд мэдээ мэдээлэл түгээх, “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулах, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой аливаа зөрчлийг арилгах, ИТХ, ЗДТГ, СТСХ, Татварын хэлтэстэй хамтран ажиллах зэрэг шат дараатай ажлуудыг амжилттай зохион байгуулж байна.

Д.Одонтунгалаг