Ким Ир Сений нэрэмжит цэцэрлэг түүхэн ойгоо тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-21 14:17:55
Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Арвайхээр сум дахь Улсын тэргүүний Нэгдүгээр цэцэрлэгийн хамт олон өнөөдөр БНАСАУ-ын их удирдагч Ким Ир Сений нэрэмжит болсны 25, үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Ойн баярын Хүндэтгэлийн хурал яг одоо аймгийн Хөгжимт драмын театрт болж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Засаг дарга Г.Ганболд, БСУГ-ын удирдлага, төлөөллүүд, 1 дүгээр цэцэрлэгийн үе үеийн багш, ажилтнууд, эцэг эхийн төлөөлөл оролцож байна. Хурлаар цэцэрлэгийн үүсэл хөгжлийн тухай илтгэл тавигдаж, авъяаслаг багачууд дуу, бүжгийн мэндчилгээ дэвшүүлэн манлайлагч ажилтнуудаа шагнан урамшуулах юм.
1947 онд Уянга сумын Модны артелийн дэргэд Ажилчдын хүүхдүүдийг саатуулах газар гэж нэг багш, гурван ажилчин, 25 хүүхэдтэйгээр үүсэн байгуулагдсан тус цэцэрлэг өдгөө 12 багш, 12 ажилчин, 5 бүлэгт 210 хүүхэдтэйгээр сургалт хүмүүжлийн ажлаа зохион байгуулж байгаа аж. Цэцэрлэгийн хамт олон “Улсын тэргүүний” гэх эрхэм алдраа таван удаа баталгаажуулж, Өвөрхангай аймгийн боловсролын салбарт анх удаа гадаад харилцааг нээн 1992 онд Ким Ир Сений нэрэмжит цэцэрлэг болж байсан түүхтэй.
 Б.Батчимэг
Related news