Боловсролын салбарт 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Багш нарын ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэх, сурагчдын сурах орчныг сайжруулах зорилгоор он гарсаар Хэнтий аймгийн боловсролын салбарт 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна.
Тухайлбал 2017 онд улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1 шинэ сургуулийн барилгын ажлын гүйцэтгэл, 3 сургууль, 3 цэцэрлэгийн их засварын ажлуудыг тус тус хийж гүйцэтгэснээс гадна олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд 1 сургуулийн дотуур байранд их засварын ажлыг шийдвэрлүүлжээ.
Мөн БСШУСЯ-ны “Ухаалаг сургууль” төслийн хүрээнд 5 сургуульд 1,2 тэрбум төгрөг, “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд 19 сургуульд 124,5 сая төгрөг, 25 сургуульд 118,3 сая төгрөгийн сургалтын хэрэглэгдэхүүн, хүүхэд хөгжил хөтөлбөрийн хүрээнд бүх цэцэрлэгүүдэд 165,0 сая төгрөгийн буюу нийтдээ 1,6 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг тус тус шийдвэрлүүлсэн аж.
Ийнхүү 2017 оны эхний 8 сарын байдлаар боловсролын салбарт нийтдээ 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн дүн мэдээтэй байна.

Д.Одонтунгалаг