Баянхонгор аймаг Ойта мужтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Япон улсын Ойта мужтай Баянхонгор аймаг найрамдалт харилцаа тогтоож, хамтран ажиллаж буй. Энэ хугацаанд газар тариалан, өрхийн үйлдвэрлэл, үзэсгэлэн худалдаа, Баянхонгор аймгийн үйлдвэрлэлийн стратеги төлөвлөгөө гаргах тал дээр үр ашигтай хамтран ажиллаж цөөнгүй өрхийг амьжиргааны баталгаажих түвшинд хүргэжээ.
Ойта мужынхан "1 тосгон – 1 шилдэг бүтээгдэхүүн" хөдөлгөөнийг Баянхонгор аймаг цаашлаад Монгол Улсад өрнүүлснээрээ хүнсний тариалалт, үйлдвэржилтэд тодорхой хэмжээнд ахиц гаргасан байна. Үүнээс гадна боловсролын тал дээр Баянхонгор аймгийн хүүхэд залуусыг дэмжиж, "Соого сейко" бүрэн дунд сургуулийг байгуулж өгсөн юм. Өдгөө тус сургууль 50 гаруй багш ажилчинтай, 720 гаруй суралцагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус сургуулиас олон улс болон Монголын оюуны спортын аварга, чөлөөт бөхийн аварга, сумо бөхийн Олон улсын аварга зэрэг олон шилдэг хүүхдүүд төрөн гарчээ. "Соого сейкео" сургуулийн багш, сурагчид Ойта мужид гурван удаа албан ёсоор зочилж, Японы ахуй амьдрал, соёл, ёс заншил, хөгжил дэвшилтэй танилцсан байна.
2016-2020 онд хэрэгжүүлэх Засаг даргын мөрийн хөтөлбөрт гадаад бодлогоо тодорхойлж, уламжлалт харилцаагаа сэргээн хөгжүүлэх зүйл заалт тусгагдсан бөгөөд энэ хүрээндээ нийгэм, соёл, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгож харилцаагаа шинэ шатанд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Б.Мөнхзул