Өмнөд Солонгост зайрмагны борлуулалт буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2017-09-05 12:17:07
СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгос улсын зайрмагны борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бага насны хүүхдүүдийн дунд буурсан байна. Харин бусад төрлийн мөстэй кофе гэх мэт бүтээгдэхүүнүүдийг сонирхох нь ихэссэн байна. 
 
Хүнс хөдөө аж ахуйн яамны тайланд дурдсанаар  2013 онд нэг хүнд ногдох зайрмагны жилийн хэрэглээ 71 байсан бол 2016 оны зайрмагны хэрэглээ 58 болтлоо буурсан гэсэн мэдээ гарчээ. 
 
Энэ нь зайрмагны гол хэрэглэгчид болох хүүхдүүдийн тоо буурсан мөн мөстэй кофе гэх мэт өөр төрлийн амттан худалдаалдаг дэлгүүрийн тоо эрс нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж байна. 
 
Зайрмагны борлуулалт өнгөрсөн онд 1.05 их наяд вон /927 сая ам.доллар/ болтлоо буурсан бөгөөд 2016 онд 1.24 их наяд вон байсан байна.
 
Өнгөрсөн жил зайрмагны зах зээлийн ихэнхи хувийг буюу 33.6 хувийг "Lotte Confectionery" компани эзэлж байсан бол 26.8 хувийг "Binggrae Co.", 17.4 хувийг "Lotte Food Co.", 14.9 хувийг "Haitai Confectionery Co." зэрэг компаниуд эзэлж байна.

Өмнөд Солонгосын хувьд өнгөрсөн онд зайрмагны худалдаанаасаа нийт 74.9 сая ам.долларын ашигтай ажиллажээ. Үүний 44.6 сая долларыг гадаадын зах зээлээс олсон бол 29.9 сая доллар нь дотоодын зах зээлээс олсон байна. Солонгосын олон ангит кино, уран сайхны кино, К-поп дуу зэргийн нэр хүнд ихээхэн өсч байгаатай холбогдуулан гадаад худалдаа нь ийнхүү өссөн байна.
Х.Сарнай 
 
Related news