Хятад улс хөгжиж буй орнуудад 500 сая долларын дэмжлэг үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-09-05 10:37:20
СЯМЕНЬ./TASS/. Хятад улс “Өмнөд-Өмнөд хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх сан”-гаар дамжуулан хөгжиж буй эдийн засагтай орнуудад дэмжлэг үзүүлэхэд 500 сая доллар, үндэсний боловсон хүчин бэлтгэхэд зориулан 40 000 доллар гаргана. Энэ тухай мягмар гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпин БРИКС-ийн тэргүүн нарын уулзалт дээр  хамтран ажиллахаар уригдсан орны төрийн тэргүүн нартай уулзах үеэрээ мэдэгджээ.

“Хятад улс 500 сая долларыг “Өмнөд-Өмнөд хамтын ажиллагааг дэмжих санд” оруулж байгаагаа би зарлаж байна, энэ мөнгийг хөгжиж буй улс орнууд хөдөө аж ахуй, дүрвэгсэд, уур амьсгалын өөрчлөлт, эрүүлийг хамгаалах салбарын асуудлаа шийдэхэд ашиглах болно” хэмээн тэр хэлжээ.

“Мөн бид хөгжиж буй улс орнуудад боловсон хүчнээ Хятад улсад ойрын жилүүдэд сургахад зориулан 40 000 долларыг өгж байна” гэж БНХАУ-ын дарга нэмэн хэлжээ.

Хятад улс олон улсын мэдлэг, хөгжлийн төв, Өмнөд-Өмнөд шугамаарх хамтын ажиллагаа, хөгжлийн академи зэрэг байгууллагуудаар дамжуулан эрх мэдлийг хөгжүүлэх чиглэлд туршлага солилцоог  нэмэгдүүлнэ гэж Ши Жиньпин онцлон тэмдэглэжээ.

Сямэнийн дээд хэмжээний уулзалтад Египт, Таджикистан, Мексик, Гвиней улсын Ерөнхийлөгчид мөн Тайландын Ерөнхий сайд уригдан оролцож байгаа ажээ.
О.Барс 
Related news