"Гэлэн" хэмээх хүн чулуун хөшөө хүсэл биелүүлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн төв Чингис хотоос баруун урагш таван км-т орших "Гэлэн" хэмээн нэрлэгддэг хүн чулуун хөшөөг Хэнтийчүүд хүсэл биелүүлдэг хэмээн шүтэж ирсэн түүхтэй. Энэ хөшөөний үүх түүхийн талаар Хэнтий аймгийн музейн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Эрдэнэсувдаас тодруулснаа уншигчдадаа хүргэе.
Тэрбээр ярихдаа,
"Хүн төрөлхтний нэн эртнээс эдүгээг хүртэл үүсгэн буй болгосон археологийн дурсгалууд /хөдөө хээр, байгаль дээр ил задгай орших хүний гараар бүтээгдэн бий болсон эртний булш, бунхан, хиргисүүр, хөшөө чулуу, хадны сүг зураг, сүм хийдийн туурь, уран барилгын дурсгал/ нь түүхийг гэрчилж хойч үедээ үлдээх боломж олгодог бидний бахархлын нэг юм. Энэхүү түүх соёлын дурсгалууд дундаас хүн чулуун хөшөө нь тухайн үеийн хүмүүсийн төрх байдал, хувцас өмсгөл, эд хэрэглэл, гоёл чимэг, зэр зэвсгийн төрөл зүйл, тэдгээрийн онцлог зэргийг сэргээн тодруулж судлахад онцгой ач холбогдолтой эх сурвалж баримт төдийгүй тэр үеийн дүрслэх урлагийн хөгжил, гоо сайхны үзлийн хэмжээ төвшинг илтгэн харуулдаг байна. Хүн чулуун хөшөөг дийлэнх судлаачид нас барсан баатар дайчныг дүрслэн босгосон хэмээн үздэг.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршин байгаа хүн чулуун хөшөөдийг бүтээгдсэн он цаг, дүрслэл, онцлогоор нь хүрэл зэвсгийн үе болон Түрэг, Уйгур, Монголын хүн чулуун хөшөөд гэж ялгаж авч үздэг. Түрэг, Уйгур хүн чулуун хөшөөд нь манай орны төвийн болон баруун аймгийн нутгаар элбэг тохиолддог бол Монголын хүн чулуун хөшөөд нь ихэвчлэн зүүн бүсийн аймгууд болох Хэнтий, Дорнод Сүхбаатар, Төв аймгийн зүүн хэсэг, ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн нутгуудад цөөн тоогоор оршин байдаг. Хэнтий аймгийн хэмжээнд Түрэгийн үед хамаарах 23 хүн чулуун хөшөө, Монгол гүрний үед холбогдох 2 хүн чулуун хөшөө бүртгэгдээд байгаа билээ.
Монгол гүрний үед холбогдох нэгэн ховор хөшөө нь өдгөө Чингис хотын төвөөс баруун урагш таван км-т орших "Гэлэн" хэмээн нэрлэгддэг хүн чулуу юм. Хөшөөг хүрмэн чулуугаар урлаж, эр хүний бүтэн биеийг сандал дээр суугаа байдлаар дүрслэн, толгойн хэсэгт дээрээ сампинтай дугуй малгай өмсгөн түүний доогуур хүний нүүрийг гонзгойдуу томоор, хөмсгийг төвийлгөн, нүдийг хонхор байдлаар дүрслэн гаргаж, духны хэсэгт гөхөл үс, чихний 2 хажуугаар боосон шилбэгэр гэзэг, баруун гараа цээжиндээ авч ямар нэг зүйл барьсан байдалтай дүрсэлсэн хэдий ч өнөөдөр тэрхүү дүрсэлсэн зүйл нь эмтэрч унан мэдэгдэхгүй болжээ. Зүүн гараа сандлын түшлэг дээр тавьсан байдалтай бөгөөд дээл хувцасны нугалаа болон энгэр ханцуй мэдэгдэхгүй юм. Баруун зүүн ташаанд хэмжээгээр том жижиг 2 хавтага дүрслэн их биеийн суусан сандлын түшлэгийн үзүүрийг дээш ээтийлгэн дүрсэлсэн байна. Дээрх дурсгалыг анх 1927 онд Зөвлөлтийн судлаач А.А. Амстердамская үзэж, гар зургийг үйлдэж тайландаа хавсаргаж байж. Дундад эртний жуулчдын тэмдэглэл хийгээд тухайн үеийн уран зургийн дурсгалд тодорхой дүрсэлсэн монголчуудын гэзэг үсний ийм хэлбэр маяг дээрх хүн чулуун хөшөөнд бүрэн дүрслэгдсэн нь Монгол нутгаас олдсон ижил төстэй дурсгалуудаас онцлогтой билээ.
"Гэлэн" хэмээх нэршлийн хувьд Буддын шашны ёсны нэгэн санваартан сахилын дээд зэрэг бөгөөд / 253 сахилыг чандлан сахидаг хамгийн хатуу сахил юм/ гэлэн болох-сахил хүртэх гэсэн утгатай. Хүн чулуун хөшөөний ойролцоо хуучин Сэцэн хан аймгийн томоохон хийдэд орох Гүндүгаварлин, Хурц ламын хийдүүд оршин байсан бөгөөд хүмүүсийн сүсэг бишрэлийн улмаас ийнхүү нэрлэсэн байх магадлалтай" хэмээн тайлбарласан юм.
Эрдэм шинжилгээний ажилтан бүсгүй цааш хэлэхдээ "Гэлэн" хэмээн нэрлэгддэг хүн чулуун хөшөөг Хэнтийчүүдийн хувьд хүсэл биелүүлдэг хэмээн шүтэж ирсэн бөгөөд энэхүү шүтлэгийн хэлбэр нь /хадаг уях, сүү өргөх зэрэг нь/ тухайн соёлын дурсгалыг анхны хэлбэрээс нь алдагдуулж байна. Иймээс түүх, соёлын өвөө хайрлан хамгаалцгаая хэмээн уриаллаа.

Д.Одонтунгалаг