"Нору" хар салхи Японд 2 хүний аминд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ТОКИО. /NHK/. Өнгөрсөн долоо хоногт Номхон далайд үүссэн “Нору” нэрт хар салхи өнөөдөр үдээс хойш Японы Хоншю арлыг дайран өнгөрөөд, зүүн хойшоо чиглэн явж байна. Тус улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд энэ хар салхины улмаас хоёр хүн амиа алдаж, 19 хүн гэмтэж бэртсэн аж.
Японы төвийн нутагт хэдэн арван мянган хүнд нүүж шилжихэд бэлэн байхыг холбогдох албаны хүмүүс уриалж байна.
Өнөөдрийн 400 нислэг цуцлагджээ. Нислэгийг нэмж цуцалж магадгүй гэж тус улсын агаарын тээврийн компаниуд мэдэгдлээ.
Өчигдөр Кюшү арлыг хар салхи дайрсны дараа аадар бороо орж, хүчтэй салхи салхилсан юм. Тус аралд үүнээс ердөө нэг сарын өмнө ширүүн бороо орж, хөрсний нуралт үүсч байсан билээ.

Г.Доржханд
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days