Эрүүгийн 6 хэргийг прокурорт шилжүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬАвлигатай тэмцэх газар өнгөрсөн сарын 24-28-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 2 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 14 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүний 1 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэх, 5 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 5 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 56 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас шинээр эрүүгийн 1 хэрэг үүсгэх, эрүүгийн 6 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 49 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна гэж тус газраас мэдээллээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day
Comments