Хэрлэн голын урсгалыг сэргээв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/ .Дорнод аймгийн Булган, Цагаан-Овоо сумын Зүүн дөрөө гэдэг газарт Хэрлэн голын урсгалыг хааж далан барьсныг холбогдох байгууллагууд тогтоож, урсгалыг сэргээв.
Зүүн дөрөө гэдэг газарт “Дорнод гурил” ХХК-ийн усалгаатай газар тариалангийн талбай бий. Тэд газар тариалангийн услалтад ашиглахаар элстэй шуудайгаар голын урсгалыг хаасан байжээ. Тавдугаар сараас эхлэн тус компанид шаардлага хүргүүлсэн ч хүлээж аваагүй учир энэ сарын 1-нд тус аймгийн МХГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сав газрын захиргаад, байгаль хамгаалагч нар өөрсдийн хүчээр элстэй шуудайг зөөж холдуулсан байна.
Дорнод аймгийн БОАЖГ хавраас эхлэн Хэрлэн голд энгийн болон онцгой хамгаалалттай эргийн тэмдэгжүүлэлтийг хийж байгаа юм.

Д.Дэлгэрмаа
Related news

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days