Б.Буяндалай хоёр дахь өрсөлдөгчөө ялав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотноо боксын залуучуудын 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн/АТАШТ/-ий хоёр дахь өдрийн байдлаар манай тамирчин Б.Буяндалай хоёр ялалт байгуулаад байна.
Энэ удаагийн АТАШТ-нд энэ тивийн 23 орны 120 залуу боксчин өрсөлдөж байгаа юм. Монгол улсын залуучуудын шигшээ багийн тамирчин Б.Буяндалай өчигдөр 52 кг-д хоёр дахь тулаанаа Филиппиний боксчин Андуян Миленино-той хийж 5:0 гэсэн оноогоор илүүрхэн яллаа. Харин 49 кг-д өрсөлдсөн Б.Төгөлдөр эзэн орны боксчин Руамтам Сандатай тулалдаж 4:1-ээр хожигдсон байна.

Д.Өлзий