Чөлөөт бөхийн тамирчид Хөлөнбуйрын ОУТ-ээс 9 медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн “Барга хот-2017” олон улсын тэмцээн болж манай бөхчүүд есөн медаль хүртжээ.
Тэмцээнд БНАСАУ, Монгол, ОХУ, БНХАУ-ын 200 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд тус Монголын 22 тамирчин эх орноо төлөөлөн оролцож хоёр мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн байна. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д Ц.Цогбадрах, 74 кг-д Б.Бямбадорж (хоёул Алдар) мөнгөн медалийн эзэд болсон бол 57 кг-д Г.Отгонбаатар (Аваргууд), Б.Түмэнцогт, 74 кг-д Б.Батсүх, 86 кг-д Б.Өлзийсайхан (бүгд Хасу-Мегастарс), 97 кг-д Б.Одсүрэн, 125 кг-д Д.Эрдэнэтулга (хоёул Аварга), эмэгтэйчүүдийн 69 кг-д М.Хишигмаа (Арслан) нар тус бүр хүрэл медалийн эзэд болов.
Монголын багийг ахалж, олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр, дасгалжуулагчаар гавьяат даснгалжуулагч Ц.Баярсайхан (Хасу-Мегастарс), спортын мастер Ч.Пүрэвбаяр (Арслан), шүүгчээр М.Баярсайхан, Л.Жаргалсайхан нар оролцжээ.

Д.Өлзий