Шуурхай хурлаар гүйцэтгэх даалгавар өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймагт долоо хоног бүр аймгийн Засаг даргын шуурхай хурал хийж өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлаа хэлтсийн дарга нар мэдээлж, үүрэг даалгавар авдаг уламжлалтай.
Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат: “Энэ удаагийн хурлаар бид хэлтсийн дарга нартаа хугацаа хоцорсон албан бичгийн хариуг яаралтай явуулж өөрсдийн хийж байгаа ажлаа олон нийтэд мэдээлж тамгын газрын 7037-1212 утсанд ирсэн иргэдийн гомдлыг шуурхай шийдвэрлэж хариуг өгсөн. Мөн “Түр хамгаалах байр”-ны асуудлаар НҮБ-д төсөл бичиж явуулахын зэрэгцээ энэ сарын сүүлээр төрийн албан хаагчдын зөвлөгөөн зохион байгуулахыг үүрэг болголоо” гэв.
Аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, Төсөл хөтөлбөрийн асуудал хариуцсан орлогч А.Түвшинбат энэ сард “Койка” олон улсын байгууллагын сургалтад төрийн байгууллагууд алба хаагчдаа оролцуулах, ХЭЗХ, ГХБХБГ хүчингүй болгосон газрын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх үүрэг өглөө. Мөн сумд малын вакцинжуулалтыг хийж дуусгах шаардлагатай байгаагаас гадна вакцин хийлгэсэн малын мах худалдаанд гаргахаас сэрэмжлэх чиглэлээр иргэдэд мэдээлэл хүргэхийг даалгалаа.
Түүнчлэн “Барилгачдын өргөн чөлөө”-ний 2.4 км шинээр баригдсан авто замын гэрлэн дохионы зохицуулалт буруу байгаа учраас программыг нь засч хэвийн болгох. Инженерийн шугам сүлжээний зураглалуудыг нарийн тогтоох ажлыг яаралтай хийхийг холбогдох байгууллагуудад даалгалаа.

Б.Норовсамбуу