Мал вакцинжуулах ажил дуусч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Мал Эмнэлгийн тасгаас эрхлэн жил бүрийн хавар малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг хийдэг. Тус тасаг энэ жилийн тарилгыг ирэх долоо хоногт дуусгахаар ажиллаж байна.
Аймгийн ХХААГ-ын Мал Эмнэлгийн тасгийн дарга Х.Хавсамет: “Малын вакциныг хавар, намрын гэж жилд хоёр удаа хийдэг. Харин хүйтний улирал буюу арван нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэлх хугацаанд урьдчилан сэргийлэх тарилгыг хийдэггүй. Дархан сумын малчид болон мал бүхий иргэдийн малыг вакцинжуулах ажил ирэх долоо хоногоос дуусна. Одоогийн байдлаар долоон төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад 27 мянга гаруй толгой малыг хамруулаад байна. Анхаарах юм гэвэл вакцинд хамрагдсан малын махыг тодорхой хугацаанд худалдаанд нийлүүлэхгүй байх хэрэгтэйг малчдад зарлаж мэдэгдсэн. Мөн иргэд мах сүү авахдаа гарал үүслийн бичиг байгаа эсэхийг нь нягталж баталгаатай цэгээс аюулгүй хүнсний бүтээгдэхүүн авч хэрэглэхийг анхааруулж байна” гэлээ.

Б.Норовсамбуу