Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 02 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ.
Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй тул дэгийн тухай хуульд заасны дагуу уг хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоолын төслийг боловсруулжээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт гараагүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураалт явууллаа. Тухайлбал, төслийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг “5.Албадан эмчилгээнд хамруулах хүнийг донтох сэтгэцийн эмгэгтэй эсэхийг эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.”, төслийн 7.5 дугаар зүйлийн 9 дэх хэсгийг “9.Шүүх энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасан хүсэлтийг ажлын 2 өдөрт багтаан шийдвэрлэх бөгөөд хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзвэл албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичнэ.” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.
Түүнчлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ.
Ингээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувийн саналаар, уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох 23 хуульд өөрчлөлт, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг 57.4-70.2 хувийн саналаар эцэслэн баталлаа.
Дараа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл нь 5 зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл хэвээр үйлчилнэ”, 2 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурлаас 2017 оны тавдугаар сарын 12-ны өдөр баталсан Зөрчлийн тухай хуулиар зөрчилд тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчил шалгах ажиллагааны шатанд байгаа бол Зөрчил шалган шийвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгсэхгүй болгоно”, 3 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурлаас 2017 оны тавдугаар сарын 12-ны өдөр баталсан Зөрчлийн тухай хуулиар баривчлах шийтгэлгүй болсон зөрчил үйлдсэн хүнд оногдуулсан шийтгэлийн үлдсэн хоногийг эдлүүлэхээс чөлөөлнө”, 4 дүгээр зүйлд “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө эхэлсэн зөрчил шалгах ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай тухай хуульд заасан журмаар үргэлжлүүлэн явуулж, хянан шийдвэрлэнэ. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар үргэлжлүүлэн тоолно” гэсэн заалтууд тусгагджээ. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд уг хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэг, 184 дүгээр зүйлийн 184.1, 184.2, 184.3 дахь хэсгийн “улсын байцаагчийн” гэсний өмнөх “захиргааны шийтгэвэр,” гэснийг тус тус хасахаар тусгасан байна.
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг гишүүдийн олонх дэмжсэнээр санал хураалгаж баталлаа. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд батлагдлаа гэдгийг онцлоод эдгээр хуулийг иргэд олон нийтэд сайн сурталчилж тайлбарлан таниулах, хууль хэрэгжиж эхлэх долдугаар сарын 1-нээс өмнө бэлтгэл ажлыг сайтар хангахыг Засгийн газар болон холбогдох албан тушаалтнуудад санууллаа.

Н.Туяа